УОК-оос гаргасан шийдвэрийг орон нутагт хэрэгжүүлж ажиллана
Өнөөдөр /2021.04.09/-ний оройн 08:00 цагаас 12:00 цагийн хооронд аймгийн Онцгой комиссын гишүүд 95 хувийн ирцтэй хуралдлаа. Хурлын эхэнд “Ковид-19”-ийн халдварын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний үр дүнгийн талаар хэлэлцлээ.
Ковид-19”-ийн халдварын батлагдсантохиолдол 04.09-ний үдээс хойш нэгээр нэмэгдэж нийт тохиолдол 112 болсон байна. Хоёр иргэн эдгэрч эмнэлгээс гарч гэрийн ажиглалтад шилжсэн таатай мэдээ байна.
Энэ удаагийн хурлаар хэлэлцсэн гол асуудал бол Монгол улсын Засгийн газрын 2021 оны 91 дүгээр тогтоол, Улсын Онцгой комиссын тогтоол, шийдвэрийг орон нутагт хэрхэн хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцэж гишүүдийн саналыг үндэслэн тогтоол гаргалаа.
Хурлаас: 2021 оны 04 дүгээр сарын 10-ны 06:00 цагаас эхлэн 04 дүгээр сарын 25-ны 06:00 цаг хүртэл Жаргалант сумын хэмжээнд хөл хорио тогтоож бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт /УЛААН ТҮВШИН/ ажиллахаар болсон бол энэ хугацаанд хөдөөгийн сумдыг бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж /УЛБАР ШАР ТҮВШИН/ ажиллахаар болов.
-Үүнд хяналт тавьж ажиллах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын бүрэлдэхүүн, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, Улаан загалмайн хороо, гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн алба хаагчдыг дайчлан ажиллуулах захирамж гарган ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад:
-Энэ хугацаанд албан байгууллагын өрөө тасалгаа, байр, орон сууцны орц хонгил, хаалга, цонх, нийтийн тээврийн хэрэгслийн хаалга, бариул, хүүхдийн тоглоомын талбай зэрэг халдвар тархах эрсдэл бүхий орчныг халдваргүйтгэх ажлыг эрчимжүүлэх, чанартай хийж гүйцэтгэхийг мэргэжлийн байгууллага болон зөвшөөрөл бүхий компанид
-Халдвар тархах өндөр эрсдэлтэй учраас Жаргалант суманд түр саатсан хөдөөгийн иргэдийг “НОГООН БҮС”-ээрээ байгаа сум, орон нутаг руу явуулахгүй. Харин “Ковид-19”-ийн халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмээ чанд баримтлан Жаргалант сумын Засаг дарга, Онцгой комиссоос тогтоосон цаг хугацаанд гэр бүлийн хүрээнд буюу 3-аас илүүгүй хүнтэй, явганаар алхах, дасгал хөдөлгөөн хийх, дугуй унах, гэр, орон сууцныхаа орчимд салхилах
-“Ковид-19”-ийн эсрэг дархлаажуулах ажлыг хуваарь, заавар журмын дагуу шуурхай зохион байгуулж ажиллах
-БОЭТ-ийн Гемодиализын тасагт эмчлүүлж буй иргэдийн эмчилгээний хуваарийг гаргаж зөвшөөрөл бүхий тусгай машинаар тээвэрлэн эрүүл мэндийн тусламж үзүүлэх
-Оршуулга, буяны үйл ажиллагаанд оролцсон иргэдээс халдвар тархах эрсдэл өндөр байгаа учраас зөвхөн Жаргалант сумын хэмжээнд хязгаарлалт тогтоох, хүний тоо зааж зохион байгуулах, иргэдэд зөвлөмж, анхааруулга өгч ажиллах
-Уул уурхай, зам, барилга, эрчим хүч, инженерийн байгууламж, газар тариалан эрхэлдэг байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтан, алба хаагч, иргэдийг нэгдсэн зохион байгуулалтад оруулж, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлж ажлын тусгай горимоор ажиллуулах зэрэг 15 заалт бүхий тогтоол гаргаж хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахаар боллоо.

Мөн сумдад хүнс шатахууны нөөц бүрдүүлэх, уул уурхайн тээвэрт явж буй жолооч нарыг вакцинжуулах, МоЭнКо ХХК-тай хамтран гэр хорооллын айл өрхүүдийг түлшээр хангах ажлыг зохион байгуулах зэрэг 6 заалт бүхий үүргийг холбогдох албан тушаалтнуудад тэмдэглэлээр үүрэг болгон хэрэгжүүлж ажиллахаар боллоо.
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан нутаг дэвсгэрийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, үйлчилгээний газруудаар 18-аас дээш хатуулагтай архи согтууруулах ундаа худалдан борлуулах түүгээр үйлчлэхгүй байх шийдвэр гаргаж захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, сумдын Засаг дарга нарт үүрэг болголоо.
Эх сурвалж: Ховд аймгийн ЗДТГ

Сэтгэгдэл ( 0)