2021 оны 05 дугаар сарын 01-ээс халаалт зогсож, орон сууцны оршин суугчид ялангуяа хүүхэд, хөгшид даарч зутрах улмаар өвчлөл нэмэгдэх эрсдэлтэй байгаа учраас халаалтын хугацааг сунгах хүсэлтийг олон иргэд гаргасан.
Иймд орон нутгийн зүгээс иргэдийн хүсэлтийг үндэслэн дулааны 2 станцын удирдлагуудтай зөвшилцсөний үндсэн дээр 05 дугаар сарын 08 хүртэл орон сууцны оршин суугчдыг халаалт, дулаанаар хангахаар шийдвэрлэж, 04 дүгээр сарын 30-ны өдөр "ЦАХИМ"-аар гэрээ байгуулахаар боллоо.
Тухайн аймаг, бүс нутгийн халаалт эхлэх, дуусах хугацааг ЭХС-ын тушаалаар тодорхой заасан байдаг. Манай аймаг жил бүрийн 10 дугаар сарын 01-нд халаалтаа эхлүүлж дараа оны 05 дугаар сарын 01-нд дуусгах хугацаатай. Энэ хугацааг өөрчилж жил бүрийн 09 дүгээр сарын 15-аас дараа оны 05 дугаар сарын 15 хүртэл нийт 8 сарын хугацаанд хэрэглэгчдийг халаалт дулаанаар хангаж байх асуудлыг шийдвэрлэж өгөх хүсэлтийг аймгийн Засаг даргын хувьд Монгол улсын Эрчим хүчний сайдад албан ёсоор уламжиллаа.
Эх сурвалж: ЗДТГ