Нийт 210 сорьцод PCR шинжилгээ хийхэд халдварын тохиолдол нэмэгдээгүй байна Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Вируслогийн салбар лаборатори 2021 оны 05 дугаар сарын 07-ны 8:00 цагаас 05 дугаар сарын 08-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 209 сорьцод PCR шинжилгээ хийжээ.
Халдварын тохиолдол нэмэгдээгүй. 245 хэвээр байна.
БОЭТ-өөс өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.05.08/ байдлаар 30 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс биеийн байдал маш хүнд-1, хүндэвтэр-2 бусад нь хөнгөн байна. “Ковид-19”-ийн халдвар авсан нийт 245 иргэнээс 215 нь эдгэрч “Тусгаарлах эмнэлэг”-ээс гарчээ. Өнөөдрийн /2021.05.08-ны 08:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 361 иргэн, тусгаарлан ажиглах байранд 111 иргэн, гэрийн тусгаарлалтад 190 иргэн, гэрийн ажиглалтад 2442 иргэн байна.
Эх сурвалж: ЗДТГ