Аймгийн Онцгой комиссын дэргэдэх ,"Шуурхай штаб"-ын өргөтгөсөн хурал хуралдлаа


  Хурлаас дараах шийдвэрүүд гарсан байна.
-Хот, аймаг, сум хооронд зорчих иргэдийн хөдөлгөөнд хөл хорио тогтоохгүй байх
-Халдвар авсан иргэдэд эрүүл мэндийн үзлэг хийж хүнд, хөнгөн байдлаар нь эрэмбэлнэ, тээвэрлэнэ, халдварын тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан тээвэрлэлтийн нэмэлт баг гарган бэлэн байдалд шилжүүлэх
-Халдвар авсан, биeийн байдал нь хөнгөн өвчтөнүүдийг Өрхийн эрүүл мэндийн төвийн хяналтад гэрээр эмчилж байх
-Үүнтэй холбогдуулан Жаргалант сумын өрхийн эрүүл мэндийн 5 төв, Булган сумын Өрхийн эрүүл мэндийн төв /6/-ийг энэ сард багтаан унаатай болгоно, санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэх
-Шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлэх
-Биeийн байдал нь хүнд, хүндэвтэр иргэдийг БОЭТ-ийн Халдвартын тасгийн "Тусгаарлах эмнэлэг"-т хэвтүүлэн эмчилж байх
-Эмч эмнэлгийн ажилчдын ээлжийн амралтыг олгох, тэдний оронд түр ажиллах сайн дурын багийг томилох, цалин хөлс олгох санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэх, -Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажлыг эрчимжүүлэх зэрэг шийдвэрийг гаргалаа.
Эх сурвалж: ЗДТГ




Сэтгэгдэл ( 0)