Аймгийн онцгой комисс дараах шийдвэрийг гаргалаа

  Энэ оны 08 дугаар сарын 16-ны өдөр аймгийн Онцгой комисс 85 хувийн ирцтэйгээр хуралдаж цаг үеийн болон үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан чиг үүрэг бүхий мэргэжлийн байгууллагуудын мэдээллийг сонсож хэд хэдэн асуудлыг авч хэлэлцэн зохих шийдвэрийг гаргалаа. Хурлаас:
-Коронавирусний халдварын тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан 12 ба түүнээс дээш насны иргэдийг вакцинжуулалтад бүрэн хамруулах, оношлуурын нөөц бүрдүүлэх, дотоод нөөц боломжоо ашиглан ор дэлгэж халдвартай иргэдийг хүндрэхээс нь өмнө эмчилж эдгэрүүлэхэд анхаарч ажиллахаар болов. Мөн жирэмсэн эхчүүд халдвар авч улмаар байгаа учраас 40 ортой “Амаржих газар”-ыг /БОЭТ-ийн Гэмтлийн тасаг буюу хуучин Төрөх тасаг руу бүхэлд нь нүүлгэн шилжүүлж/ “Тусгаарлах эмнэлэг” болгон энд халдвар авсан жирэмсэн болон нярай хүүхэдтэй эхчүүд, бусад иргэдийг хэвтүүлэн эмчлэх зохицуулалт хийж ажиллах шийдвэрийг гаргав.
Түүнчлэн 2021-2022 оны хичээлийн жил эхэлж байгаатай холбогдуулан салбарын яамнаас өгсөн чиглэлийн дагуу бэлтгэл ажлыг сайтар хангах, сургууль, цэцэрлэг, анги танхимд бүрэн халдваргүйтгэл хийх, Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамрагдсан болон халдвар авч эдгэрсэн багш ажилчид, сурагчдын судалгаа гаргах, халдвар хамгааллаас урьдчилан сэргийлэх үүднээс нийт багш, сурагчдын 10-аас доошгүй хувийг 14 хоног тутам шинжилгээнд хамруулж ажиллахыг 

 
-ЭЕШ-ыг журмын дагуу халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэн зохион байгуулах
-Энэ 7 хоногт нийт нутгаар борооших урьдчилсан мэдээтэй байгаа учраас хадлан тэжээл бэлтгэх, тариа ногоо хураах ажлыг цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан хугацааг нь түр хойшлуулах, үер усны болзошгүй аюулаас сэрэмжилж ажиллахыг
-Мөст суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан эхний ээлжинд халдвартай бүсэд байгаа эрүүл малыг бүрэн вакцинжуулах, зэргэлдээх сумдад хөдөлгөөнт эргүүл ажиллуулж хязгаарлалтыг хэсэгчилсэн байдлаар тогтоон хяналтыг сайжруулж ажиллахыг чиг үүрэг бүхий мэргэжлийн байгууллага болон Цэцэг, Мөнххайрхан, Дуут, Алтай, Үенч, Булган сумдын Засаг дарга нарт тус тус үүрэг болголоо.
Эх сурвалж:ЗДТГ




Сэтгэгдэл ( 0)