“Монголын ахмадын холбооны хүндэтгэлийн чуулга”-ныг цахимаар зохион байгуулж байна

  Жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдөр "Ахмадын өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жил Монголын ахмадын байгууллагын түүхт 90 жилийн ой тохиож байгаа учраас “Монголын ахмадын холбооны хүндэтгэлийн чуулга”-ныг цахимаар зохион байгуулж байна.
Ховд аймгийн хувьд тэмдэглэлт өдрийг угтан уртын дуу дуулдаг ахмадуудаа бүртгэх, уртын дууны өв соёлыг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Өв уламжлалаа өвлүүлье” уртын дууны цахим уралдааныг явуулж байна.
Өчигдөр /2021.09.28/ Нийгмийн бодлогын асуудал хариуцсан Засаг даргын орлогч Т. Дэлгэрсайхан аймгийн Ахмадын холбооны тэргүүлэгчид, хяналтын зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр "Ахмадын өдөр"-ийг угтан зохион байгуулж буй арга хэмжээний талаар ярилцаж, аймаг орон нутгаас хэрэгжүүлж буй бодлого чиглэлийн талаар танилцуулан, санал бодлоо солилцов.
Өнгөрсөн жилүүдэд амжилттай хэрэгжүүлсэн “Ахмадаа ачлая” дэд хөтөлбөрийг 2024 он хүртэл үргэлжлүүлнэ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд ахмад настны аж байдлыг дээшлүүлэх, нийгмийн хамгааллын үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, нийгмийн амьдралд идэвхтэй оролцох, хөгжих боломж бүрдэх юм.
Эх сурвалж: ЗДТГ




Сэтгэгдэл ( 0)