Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн гишүүдийг чадавхжуулах сургалт боллоо
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хорооноос баталсан “Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн" сургалт зохион байгуулах 2021 оны төлөвлөгөөний хүрээнд Орон нутгийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн гишүүдэд зориулсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн гишүүдийг чадавхжуулах” сургалтыг Ховд аймагт зохион байгуулж байна.
Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд ХНХ-ын дэд сайд С. Зулпхар, ХНХЯ, ХАБЭАХХ-ийн дарга З. Бауыржан, МҮЭХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Г. Адъяа, МАЭНХ-ны гүйцэтгэх захирал Х. Ганбаатар, МХЕГ-ын Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, тусгай хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын хэлтсийн дарга Г. Эрдэнэтөгс, Ховд аймгийн Засаг даргын орлогч Т. Жаргалсайхан нар оролцож үг хэллээ. Сургалтанд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хороо, Ховд аймгийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл, ХХҮГ, Нийгмийн даатгалын хэлтэс, МХЕГ, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын ажил олгогч эздийн холбоо ЗДТГ зэрэг 9 байгууллагын төлөөлөл болсон 50 орчим хүн оролцож байна.
Сургалтаар хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн хууль тогтоомж, стандарт журмын талаар болон зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар илтгэл мэдээлэл хэлэлцэж байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ
Сургалтаар хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн хууль тогтоомж, стандарт журмын талаар болон зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар илтгэл мэдээлэл хэлэлцэж байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ
Сэтгэгдэл ( 0)