“Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв”-ийн барилга 2022 онд ашиглалтанд орно

  МУЗГ-ын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсанаар Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах ажлын хүрээнд “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв”-ийн барилга угсралтын бүтээн байгуулалтын ажил Ховд, Архангай, Дархан уул, Дорнод, Дундговь, Хөвсгөл гэсэн 6 аймагт зэрэг явагдаж байна.



Барилгын зураг төсөвт тусгагдсанаар 2-3 давхар, 200 м2 уг барилгад Хөгжлийн бэрхшээлтэй Хүүхдийн тусламж үйлчилгээ, Насанд хүрэгчдийн тусламж үйлчилгээг нэг дороос цогцоор авах боломж бүрдэхээрээ онцлогтой. Бүтээн байгуулалтын ажлын явц байдалтай ХНХ-ын дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг танилцлаа.



Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны захиалга, Азийн хөгжлийн банкны 4 тэрбум төгрөгийн санхүүжилтээр баригдаж байгаа энэхүү бүтээн байгуулалтын барилгын гүйцэтгэгч компаниар “Элбэг гүн” ХХК ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар барилгын ажил 60-70 хувьтай хийгдэж байна гэлээ. Барилгын ажлыг 2021 онд эхлүүлсэн бол 2022 онд ашиглалтанд хүлээлгэн өгөхөөр гэрээлжээ. ХНХ-ын дэд сайдыг бүтээн байгуулалтын ажилтай танилцах үеэр гүйцэтгэгч комданий зүгээс учраад байгаа бэрхшээлийн талаар мэдээлэл өгч байлаа.
Тухайлбал: Ажиллах хүчний зардал өссөн, барилгын материалын үнэ нэмэгдсэн, хил гаалиар орж ирэх бараа материал гацсан, тээврийн зардал өссөн учир төлөвлөгдсөн ажил хойшлогдож болзошгүйг хэлж байсан. Гэвч гэрээлсэн хугацаа ёсоор чанар стандартын өндөр түвшинд хүлээлгэн өгөхөд бүх боломжоо дайчлан ажиллах болно гэдгээ ажлын албаныханд танилцууллаа.
Бэлтгэсэн: Админ-Эссэ
 




Сэтгэгдэл ( 0)