Оролцоо төсөлд хамрагдсан залуучууд болон ажил олгогчдыг оролцуулсан баярлалаа арга хэмжээг зохион байгууллаа

  Залуучуудад эрүүл, эртэч, идэвхтэй амьдралын хэв маяг, эх оронч үзлийг төлөвшүүлэх сургалт зохион байгуулж, ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх замаар хөдөлмөрт бэлтгэж, ажилтай, орлоготой болгох зорилгоор залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх “Оролцоо” төслийг МУЗГ-аас санаачлан хэрэгжүүлж байгаа билээ.





Тухайн төсөл арга хэмжээнд сүүлийн 3 сарын хугацаанд ажилгүй байгаа , 18-34 насны залуус хамрагджээ. Тус төсөл арга хэмжээнд жилдээ улсын хэмжээнд 5000 залуусыг хамруулан ажилд зуучлан ажилтай орлоготой болгох гол зорилгыг агуулсан байдаг. Оролцоо төслийн 3-н ээлжийн сургалт арга хэмжээнд Ховд аймгаас 58 залуу хамрагдаж 14 хоногийн вакуумжуулсан сургалтад сууж, улмаар аймгийн ХХҮГ-рт ирсэн ажлын байрны захиалгын дагуу 26 залуучууд ажлын байранд зуучлагдсан байна.





Орон нутагтаа Оролцоо төслийн амжилттай хэрэгжүүлж ажилтай орлоготой болсон залуус хийгээд ажил олгогч нарыг оролцуулсан "Баярлалаа" арга хэмжээг ХХҮГ-аас зохион байгуулсан байна. Дээрх арга хэмжээний хүрээнд төсөлд хамрагдсан залуусын дунд шинээр ажилд ороход учирч байгаа хүндрэл бэрхшээл, түүнийг даван туулах арга зам, шинэ боломжууд, ажлын байранд тавигдаж байгаа нөхцөл, цалин, ажлын цаг, шалгуур зэрэг сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлсэн бол ажил олгогч нарын дунд ажилд орж байгаа залуучуудад тавигдах шаардлага, хувь хүний хөгжил, төлөвшилт, хандлага зэрэг сэдвийг хөндөж хэлэлцсэн байна.





Ховд аймгийн ХХҮГ-аас зохион байгуулсан Баярлалаа арга хэмжээний үеэр оролцоо төсөлд хамрагдсан залуус флаш моб бүжиг, ая дууны мэндчилгээгээр бэлэг барьсан бол ХХҮГ-ын хамт олны зүгээс төсөлд хамрагдсан нийт залууст урам зориг, итгэл хайрласан сэтгэлийн илгээмж дурсгалын зүйлс гардууллаа. Баярлалаа арга хэмжээний төгсгөлд ажил олгогчдоо алдаршуулан урамшууллын гэрээ гардуулсан байна.






Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)