2022.03.01-ний дотор малын вакцинжуулалтыг хийж дуусгах үүрэг чиглэлийг өгөв
Онцгой комиссын хурлаар хэлэлцсэн дараагийн асуудал бол малын гоц халдварт шүлхий өвчний дарах, хариу арга хэмжээг цаг алдахгүй авах талаар хэлэлцсэн асуудал байлаа. Ховд аймгийн Мал эмнэлгийн газраас өгсөн мэдээллээр аймгийн хэмжээнд 6 суманд шүлхий өвчин тархаад байгаа бөгөөд анх шүлхий өвчин бүртгэгдсэн цагаас хойш 200 малын хоргодсон байна. Харин сүүлийн үед малын хорогдол гараагүйг онцоллоо.
Шүлхий өвчний тархалтыг хязгаарлах үйл ажиллагаанд иргэд хүндрэл учруулж байгаа нь гол бэрхшээлийн нэг гэдгийг онцолсон юм. Учир нь малчдын шилжилт хөдөлгөөн, отор нүүдэл, шүлхий өвчний бүсээс хулгайгаар мал оруулж ирэх, бие биедээ худалдан борлуулах асуудлууд их гарч байна. Харин вакцины тухайд аймгийн Онцгой комиссын үүрэг болгосноор 2-р сарын 15-ний дотор татан авалтаа хийж 3-р сарын 1-ний дотор вакцинжуулалтыг хийж дуусгасан байх үүрэг чиглэлийг авлаа.
Бэлтгэсэн: Админ-Эссэ

Сэтгэгдэл ( 0)