“Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Монгол Улсын хүн амын 50 орчим хувийг эзэлдэг эрэгтэйчүүдийн өмнө тулгамдсан олон асуудал бий. Иймээс эрэгтэйчүүдийн нийгмийн хөгжилд оруулах хувь нэмрийг чухалчилан үзэж, тэдэнд нийтлэг тулгамдсан асуудлыг тодорхойлох зорилтын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний чуулганыг ирэх гуравдугаар сард зохион байгуулж, хамтдаа шийдэлд хүрэхээр төлөвлөж байна.
Тус чуулганы бэлтгэл ажлын хүрээнд Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Цэргийн штаб хамтран “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” сэдэвт дэд хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Ховд аймагт эрэгтэйчүүдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, орон нутгийн хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулсан нас насны бүлгийн төлөөллүүд оролцож, таван чиглэлийн дагуу санал бодлоо илэрхийлсэн байна. Энэ үеэр гэр бүл дэх эр хүн, эцэг хүний үүрэг хариуцлагыг сайжруулах, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлд анхаарч ажиллах шаардлага үүссэн талаар мэргэжилтнүүд онцоллоо.

Мэргэжлийн байгууллагаас хийсэн судалгаагаар эрэгтэйчүүдийн нас баралт эмэгтэйчүүдийнхээс 1.5 дахин их буюу нас барж байгаа 10 хүн тутмын 6 нь эрэгтэй хүн байгаа бол дундаж наслалтын зөрүү 9.7 хувь байгаа нь дэлхийн дунджаас 2 дахин их байна. Энэ нь эрэгтэйчүүдийн амьдралын буруу хэв маяг, эрүүл мэндийн доогуур үзүүлэлт , амьдралд хандах хандлага болоод хорт зуршлын хэрэглээ өндөр байгаатай холбоотой юм.
Энэхүү үзэгдэл нь нийгмийн бүхий л салбарт ажиглагдаж байгаа бөгөөд иргэдийн буруу зуршилд автах байдал нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргах нөхцлийг ч мөн өдөөдөг байна. Тухайлбал: гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэргийн 41.5 хувь нь согтуугаар үйлдэгдсэн бол нийт 46.3 хувийг ажилгүй иргэд үйлдэж байна гэсэн судалгаа гарчээ.
Ховд аймгийн тухайд эрэгтэйчүүдийн хандлагыг өөрчлөх, эрүүл мэндийг хамгаалах чиглэлд анхаарч, хэд хэдэн ажлыг шат дараатай хэрэгжүүлж байгаа талаар албаныхан ярьж байна. Энэхүү хэлэлцүүлгийн үр дүнд Ховд аймгаас “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний чуулганд оролцох 4-5 хүнийг сонгох бөгөөд тэд орон нутгийн тулгамдсан асуудал, эрэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр дуу хоолойгоо олон нийтэд хүргэх юм.
Бэлтгэсэн: Н. Лхагва

Сэтгэгдэл ( 0)