Хүүхэд харагчийг чадавхжуулах сургалт зохион байгууллаа
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Монголын хүүхдийн эрхийн үндэсний төв ТББ, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв хамтран бага насны хүүхдийн нас, сэтгэхүй, хөгжлийн онцлог, хүүхдийн эрх хамгааллын асуудлаар хүүхэд харагч нарыг чадваржуулах сургалтыг Үенч сумын хилийн цэргийн 0130-р анги дээр зохион байгууллаа.
Сургалтанд Ховд аймгийн Жаргалант суманд үйл ажиллагаа явуулдаг 1 төвийн 3 хүүхэд харагч, хилийн застав боомт дээр үйл ажиллагаа явуулдаг 9 төвийн 9 хүүхэд харагч нийт 10 төвийн 12 хүүхэд харагч 3 өдрийн сургалтанд хамрагдаж бага насны хүүхдийн эрх хамгаалал, хөгжил, эрүүл мэнд, хоол тэжээл, асаргаа, халамжийн талаар хүүхэдтэй ажиллах ур чадвар, мэдлэг ойлголтоо нэмэгдүүллээ.
Эх сурвалж: Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Сэтгэгдэл ( 0)