Засаг дарга Э. Болормаа ахмадуудын санал бодлыг сонсож ажиллалаа
Манай улс жил бүрийн 10 дугаар сарын 01-ний өдрийг “Олон улсын ахмадын өдөр” болгон тэмдэглээд 30 дахь жилийн нүүр үзэж байна.Харамсалтай нь тухайн өдрийг баяр гэдэг утгаар нь тэмдэглэж хэвшсэн байдаг.
Үнэн чанартаа олон улсын ахмадын өдрийн хүрээнд ахмадуудын эрх ашгийг хамгаалах, тэдэнд учирч буй хүндрэл бэрхшээлийг сонсож шийдвэрлэх арга замыг хайх, нийгэмд оруулсан хувь нэмрийг олон нийтэд таниулах ажлыг илүүтэйгээр хийх нь чухлаар тавигдсаар байна.
Тэгвэл энэ жил тохиох “Олон улсын ахмадын өдөр”-ийг угтаж Ховд аймгийн Засаг дарга бөгөөд баруун бүсийн зөвлөлийн дарга Энхбатын Болормаа нийт ахмадуудыг хүлээн авч уулзан тэдний санал бодлыг сонслоо.

Аймгийн хэмжээнд 2022 оны байдлаар 8,195 ахмад настан байгаа бөгөөд насны хувьд авч үзвэл 55-64 насны 5770 ахмад, 90-ээс дээш настай 78 ахмад аж төрж байна гэх тоон мэдээлэл байна.
Тиймээс ахмадуудын эрүүл мэнд, амьдралын чанарт онцгой анхаарал хандуулж төр засгийн бодлого, шийдвэрийг оновчтой болгох хэрэгцээ шаардлага байгааг Ховд аймгийн нийт ахмадууд уулзалтын үеэр онцоллоо.
Цаашид жил бүрийн 10 дугаар сарын 01-ний өдөр буюу Олон улсын ахмадын өдрийг угтсан уулзалтыг тогтмол хийж, ахмадуудынхаа үгийг сонсох, тэдний өмнө тулгамдаж буй асуудлыг шат шатандаа хүргэн шийдвэрлүүлэх тал дээр илүү санаачлагатай хамтран ажиллах шаардлага байгаа нь уулзалтаас харагдаж байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ

Сэтгэгдэл ( 0)