“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний нээлтээ хийлээ


  Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар хэрэгжиж буй "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний орон нутаг дахь хэрэгжилтийг эрчимжүүлэх, иргэдийн оролцоог идэвхжүүлэх зорилгоор 21 аймагт тус хөдөлгөөний нээлтийн арга хэмжээг зохион байгуулж байна.

Нээлтийн үйл ажиллагаанд Ховд аймгийн ИТХ-ийн дарга Г.Пүрэвганди, Ерөнхийлөгчийн Үйлдвэр үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа, ЕТГ-ын Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны Хүнсний мэргэжилтэн А.Амаржаргал, ХХААХҮЯ-ны Худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн дарга О.Онон, Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Бямбажав нарын албаны хүмүүс болон ЗДТГ, Аймгийн ИТХ, сумдын Засаг дарга болон Ховд аймгийн 17 сумын аж ахуй нэгжийн төлөөлөл, иргэд оролцож байна.

 
Тус үйл ажиллагааг:
▪️ Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар
▪️ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
▪️ Ховд Аймгийн Засаг Даргын Тамгын Газар
▪️ ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ
▪️ Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран зохион байгууллаа.
Эх сурвалж: ИТХ




Сэтгэгдэл ( 0)