Аймгийн засаг даргын зөвлөл хуралдав

  Аймгийн засаг даргын зөвлөлийн хурал (2022.12.12)-ний өдөр хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцсэн байна. Үүнд:
1. Аймгийн дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явцыг танилцуулах тухай
2. “Морин эргүүл” ажиллуулах журмын төсөл танилцуулах тухай
3. Аймгийн аварга малчин, Хошой аварга малчин шалгарулах журмын төсөл хэлэлцүүлэх тухай
4. Ховд аймгийн мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах дэд хөтөлбөрийн төсөл хэлэлцүүлэх тухай
5. “Хэвлэл мэдээллийн тогтвортой хөгжлийг дэмжих” аймгийн дэд хөтөлбөрийн 2022 оны гүйцэтгэлийн тайлан, санхүүжилтийн асуудал хэлэлцүүлэх тухай
6. “МоЭнКо” ХХК-тай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний 7.20 дахь заалтад тусгагдсан “Уурхайн тоосжилтын нөлөөлөлд өртөж байгаа айл өрхүүдийн судалгаа гаргах, тоосжилтын нөлөөллийг тогтоох, нөхөн олговор олгох” ажлын хэсгийн дүгнэлт танилцуулах тухай
7. Иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэх 0.7 га газар олголтын төлөвлөгөө танилцуулах тухай
8. Ойн бүсийн газар чөлөөлөх асуудал танилцуулах тухай
9. “Шинэ сэргэлтийн бодлого Ховд аймагт” хэлэлцүүлэг зохион байгуулах тухай
10. Мал, мах бэлтгэх асуудал хэлэлцүүлэх тухай





11. “Ховд аймгийн ан агнуурын менежментийн 2022 оны төлөвлөгөө” хэлэлцүүлэх тухай
12. Агаарын бохирдлын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал
13.Хог хаягдлын менежментийг сайжруулах дэд хөтөлбөрийн төсөл хэлэлцүүлэх тухай
14. "Мөнгөлөг шагшуурга 2023” мөсний баяр зохион байгуулах тухай
15. Аймгийн 2023 оны нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөө”-ний төсөл хэлэлцүүлэх тухай
16. Аймгийн 2022 оны төсвийн зохицуулалтын асуудал хэлэлцүүлэх тухай
17. Аймгийн Засаг даргын Тамгын газрын зарим зардлын эх үүсвэр шийдвэрлүүлэх тухай
18. Хөрөнгө актлах зөвшөөрөл олгох захирамжийн төсөл танилцуулах тухай (Эрдэнэбүрэн сум)
19. Хөрөнгө актлах зөвшөөрөл олгох захирамжийн төсөл танилцуулах тухай (Алтай сум) гэсэн 19 асуудлыг оруулж хэлэлцсэн байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)