Шашин, сүм хийдүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ.

  Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Сүм хийдийн үйл ажиллагаанд хамрагддаг болон шавилан суудаг хүүхдийн сурч боловсрох эрхийн хэрэгжилтэнд Хүүхдийн эрхийн улсын байцаагч О.Мандалсүрэн, Н.Нарантуул, Хяналт-шинжилгээ үнэлгээ, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн О.Отгончимэг нар 2023 оны 10 дугаар сарын 03-аас 10 дугаар сарын 05-ны өдрүүдэд хяналт шалгалт хийж гүйцэтгэлээ.


  Жаргалант суманд Будда, Христ, Исламын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа 14 сүм хийд шалгалтанд хамрагдсан бөгөөд хүүхэд хамгааллын бодлогыг мөрддөггүй, зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа эрхэлж байгаа, ЕБС-д хамрагдах насны хүүхдийг сургууль завсардуулсан зэрэг зөрчил дутагдал илрүүлж, зөвлөгөө мэдээлэл өгч ажиллажээ.
Цаашид сүм хийдүүдийн тэргүүн, багш нарт хүүхэд хамгааллын бодлого, хүүхдийн эрхийн хэрэгжилтийн талаар сургалт хийж, шашин номын сургалтын үед хүүхдийн эрх зөрчихгүй байх талаар хариуцлагын гэрээ байгуулах, сургууль завсардсан 4 хүүхдийг насан туршийн боловсролын төв, Ерөнхий боловсролын сургуульд хамруулах зэрэг ажлыг хамтран хийхээр төлөвлөсөн байна.
Эх сурвалж: ГБХЗХГ




Сэтгэгдэл ( 0)