“Бум ундрах” олон угсаатны дээл хувцасны салон нээлтээ хийлээ.


     Ховд аймгийн Жаргалант сумын хэмжээнд 120 орчим оёдолчид үйл ажиллагаа явуулдаг бол салоны чиглэлээр 4 газар иргэдэд үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.Орчин үеийн хувцас загварыг уламжлалт ёс заншил, соёлын биет өвтэй хослуулан “Олон угсаатны дээл хувцас” урлал чиглэлээр дагнан үйлчлэх зорилгоор энэ өдөр “ Бум ундрах” салон нээлтээ хийж албан ёсны салоны эрхтэй оёдлын 5 дахь салон болж байна.




  Олон угсаатны хувцас урлах нь энгийн Монгол дээл хувцас урлахаас арга ажиллагаа, судалгаа шинжилгээ, урлах шаглах үйл нь хүртэл тэс ондоо ялгаатай байдаг байна. Нэг үгээр хэлбэл угсаатан бүрийн хувцас хэрэглэл нь өөр өөрийн онцлогийг хадгалж байдаг учир тодорхой цаг хугацаа шаардагддаг байна. Бум ундрах салоны оёдолчид Салоны нээлтэд зориулж 8 угсаатны 16 дээл хувцас оёж шаглажээ.







  Угсаатны нэг ширхэг хувцас урлаж бэлэн болгоход 7-10 хоног зарцуулдаг байна. Үнэ хөлсний тухайд 3 саяас дээш өртөгтэй бөгөөд Мөнгөн тоног хэрэгслээр тоноглоод хийвэл 10-15 саяас дээш өртөгт багтан гардаг байна. Бум ундрах олон угсаатны дээл хувцасны салон нээгдсэнээр 18 хүн тогтмол ажлын байртай болжээ.
Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)