Хөдөөний айлын эзэн Ерөөлтүвшин “Хөдөөгийн талаар” бодит үнэнийг өчлөө.

  Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хэрэгжилт хөрсөн дээрээ буухгүй байгаа талаар Хөдөөний айлаар нэрлэгдсэн иргэн Еөк Ерөөлтүвшин өөрийн YouTube хуудаснаа сэтгэгдлээ хуваалцжээ.
Түүний хувьд Төв аймгийн Батсүмбэр сумаас Ховд аймгийн Дарви сумыг гэр бүлээрээ зорин ирж суурьшсан байдаг.Гэтэл тухайн сумдаа амьдрах газраа дуудлага худалдаагаар худалдан авсан байна. Үүнээс харахад төрийн ялзрал, намчирхал алслагдсан суманд ч хүчийг авсаар байгаа нь илт.
  Ховд аймаг 2023 онд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Ерөнхий сайдын санаачилгаар "Хөдөөгийн сэргэлт" чуулганыг сүр дуулиантайхан зохион байгуулсан.Чуулганаар Шинэ сэргэлтийн бодлогын хот, хөдөөгийн сэргэлтийг эрчимжүүлэх хүрээнд Улаанбаатар хотоос хөдөө орон нутагт шилжин суурьших иргэдийн ажиллаж, амьдрах нөхцөл боломжийг нэмэгдүүлэх, орон нутагт үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжийг дэмжих цогц арга хэмжээний санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулан хөрсөн дээр нь буулгах ажлыг хийнэ хэмээж байсан нь ямар ч үр дүнг үзүүлэхгүй байгааг харуулж байна. 



Хөдөөний айлын эзэн Ерөөлтүвшин “Хөдөөгийн талаар” бодит үнэнийг өчихдөө:
Суманд архидалт их байна.
Эрүүлдээ хүний нүд рүү хараад 2 үг хэлж чадахгүй байж архи уучхаад олон юм ярьдаг. Шөнө орой мотоциклтэй ирж хаалга үүд мөргөдөг, хутга шөвөгтэй ирдэг. Нутагт ирж том юм байгуулдаг хэн юм чи гээд согтуурхаж зодоон үүсгээд хариу зодолдож, цохиод унгаахаар араас хашаа давж ирж буудсан тохиолдол ч гарсан. Харин суманд ажиллаж байгаа хэсгийн төлөөлөгчид маш сайн ажилладаг юм байна лээ. Тиймээс хөдөө орон нутагт амьдрах гэж байгаа иргэд тухайн сумынхаа хэсгийн төлөөлөгчидтэй холбоотой байж утас шөрмөсөө солилцож байх нь зүгээр хэмээн зөвлөж байна.
- Нутгархах үзэл шилмэлээрээ оршдог.
Нутгийн иргэд сайхан хүлээж авдаг ч гэсэн сумын Иргэдийн хурал нь нам болоод талцчихсан. Юм хийе бүтээе гэхээр хийлгэхгүй. Нутаг орондоо амьдардаггүй хэрнээ барьцана. Өөрсдөө юу ч хийхгүй.
Монгол улс, аймаг сумыг сурталчилсан ажил хийлээ гээд ямар ч дэмжлэг байдаггүй. Манайх хөдөө орон нутгаа сурталчилсан 300 гаруй контент бүтээсэн.Үүний нэг жишээ бол Дөргөн суманд 3 жилийн өмнө 6 мянга байсан ингэний хоормог 18 мянга болсон гэлээ.
Хөдөөний айлын тухайд сум орон нутгийн ямар ч дэмжлэггүйгээр Дөргөн сум, Ховд суманд 2 том бүтээн байгуулалт хийжээ.Одоо Баруун Монголын өв соёлыг харуулсан аялал жуулчлалын төв байгуулах гээд өр зээл тавиад явж байгаа талаараа хуваалцлаа.
Тэрээр үгийнхээ төгсгөлд Би сум орон нутгийн иргэдийг шүүмжлээгүй. Харин тухайн сум орны удирдлага, Иргэдийн хурал анхаараасай гэж хүсэж байна.Хөдөөг зорин ирж буй залуусыг битгий нугалаарай гэж хэлье гэжээ.
Бэлтгэсэн: С. Жавзандулам




Сэтгэгдэл ( 0)