Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид Ховд аймгийн Цагдаагийн газрын үйл ажиллагаатай танилцлаа.

  Аймгийн ИТХ-ын Ажлын албанаас Ховд аймгийн Цагдаагийн газартай хамтран “Төлөөлөгчийн өдөр” арга хэмжээг 2024.09.08-ны өдөр зохион байгууллаа. Тус арга хэмжээний хүрээнд орон нутгийнхаа үйлдвэр, аж ахуйн нэгж, албан байгууллагуудын үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцаж, тэдэнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх талаар хамтын оролцоотой хэлэлцдэг уламжлалтай. “Төлөөлөгчдийн өдөр” үйл ажиллагааг аймгийн ИТХ-ын 18 дугаар хуралдаан болох гэж байгаатай уялдуулан, аймгийн ИТХ-ын 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу зохион байгуулж байгаагаараа онцлогтой. Энэ удаад Ховд аймгийн Цагдаагийн газраас үйл ажиллагааны талаарх тайлан мэдээлэл тавьж, төлөөлөгчдөд танилцуулан санал солилцлоо.





Ховд аймгийн Цагдаагийн газар нь Булган сум дахь сум дундын цагдаагийн хэлтэс, Мянгад сумын цагдаагийн тасаг гэсэн бүтэцтэйгээр үйл ажиллагаа явуулдаг. 2024 оны эхний 08 сарын байдлаар аймгийн хэмжээнд иргэн, хуулийн этгээдээс 2710 гомдол хүлээн авч шалгасан нь өмнөх оны мөн үеэс 9.7 хувиар өссөн байна. Мөн 488 гэмт хэрэг бүртгэгдэж, илрүүлэлт 52 хувьтай байна. Үүнээс иргэдийн өмчлөх эрхийн эсрэг болон эрүүл мэндийн халдашгүй байдал, хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргүүд дийлэнх хувийг эзэлж байна.
Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид эрүү, хэв журмын нөхцөл байдал, эрүүлжүүлэх, саатуулах байр, Телекамерийн хяналтын дэд төвтэй танилцлаа.

Цаашид: Аймгийн хэмжээнд ахуйн хүрээнд архидан согтуурах зөрчил буурахгүй байгаа тул бүсийн хэмжээнд архины хордлого, эмчилгээний төв байгуулах хэрэгцээ шаардлагын талаар хүсэлт тавьлаа. Мөн Шинэ суурьшлын бүсэд баригдаж байгаа Цагдаагийн газрын шинэ байрны инженерийн шугам сүлжээний асуудал, камерын хяналтын төвийн засварын ажлын төсөв 149,0 сая төгрөг, туулах чадвар сайтай авто машины асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүслээ.
Эх сурвалж: ИТХ-ын ажлын алба




Сэтгэгдэл ( 0)