“Хариуцлагатай, тунгалаг төр” аймгийн хөтөлбөрт тусгах санал авах хэлэлцүүлэг боллоо
Аймгийн Засаг дарга Дүгэржав анхны албан даалгавараа "Соёлтой төрийн үйлчилгээ-Авилга хүнд сурталгүй аймаг" болох зорилтыг дэвшүүлэн эхэлж байсан. Тэгвэл энэ ажлын хүрээнд шат шатны төрийн үйлчилгээг сайжруулах үүднээс “Хариуцлагатай, тунгалаг төр” аймгийн хөтөлбөрт тусгах санал авах хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Иргэд олон нийтийн саналыг авч, төрийн үйлчилгээг сайжруулсанаар төрийн үйлчилгээний хүнд сурталгүй, авилга хээл хахуулгүй, соёлтой төрийн үйлчилгээтэй загвар аймаг бий болох боломжтой гэдгийг албаныхан онцоллоо.
"Соёлтой төрийн үйлчилгээ-Авилга хүнд сурталгүй аймаг" болох зорилтын хүрээнд орон нутагт тулгамдаж буй асуудлыг олон нийтийн оролцоотойгоор тодорхойлон шийдвэрлэх, цаг үеийн ажлыг эрчимжүүлэх, төрийн албаны сахилга хариуцлага, үйлчилгээний соёл, хүртээмжийг шинэ шатанд гаргах зорилгоор “Хариуцлагатай, тунгалаг төр” аймгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Тус хөтөлбөрийг боловсруулах ажлын хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Энхболдоор ахлуулсан ажлын хэсэг байгуулж, “Хариуцлагатай, тунгалаг төр” аймгийн хөтөлбөрт тусгах санал авах хэлэлцүүлгийг үе шаттайгаар зохион байгуулж байна. Тэгвэл энэ оны 10 дугаар сарын 23-ны өдөр “Хариуцлагатай, тунгалаг төр” аймгийн хөтөлбөрт тусгах санал авах хоёрдугаар шатны хэлэлцүүлэг эхэллээ. Тус хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага, ахмад настан, оюутан, залуучууд, ард иргэдийн төлөөлөл оролцож, санал солилцсон юмаа.
Сэтгэгдэл ( 0)