Тусгайлсан ажлын хэсэг дулааны “Бадамлах дөл” ХХК-ний үйл ажиллагаатай танилцлаа

Хүйтний улирал эхлэхтэй зэрэгцээд орон сууцны айл өрхүүдээс гаргадаг гомдлын дийлэнх нь Дулааны Бадамлах дөл ХХК-ний үйл ажиллагаа, халаалт дулааны доголдолтой холбоотой асуудлууд зонхилж эхэлдэгээ. ТӨВ, СУУРИН ГАЗРЫН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙМУ-ын ЗГ-ын тогтоолын дагуу 10-р сарын 1 гэхэд дулааны станцууд айл өрх, албан байгууллагуудыг халаалт дулаанаар хангах үүрэг чиглэлийг авсан хэдий ч дулааны Бадамлах Дөл компаний зүгээс нүүрс татан авалтын ажлаа хугацаанд нь хийгээгүйн улмаас хэрэглэгчдэд өгөх дулаан халаалт тасалдах нөхцөл байдал үүсээд байсан. Иймд аймгийн ЗД-ын орлогч Жаргалсайханаар ахлуулсан ажлын хэсэг дулааны Бадамлах Дөл компаний үйл ажиллагаатай удаа дараа танилцаж, нүүрсний нөөц бүрдүүлэх, хэрэглэгчдийг хохироохгүй байх тал дээр анхааран ажиллах чиглэл өгсөн хэдий ч бодит үр дүнд хүрэхгүй байсаар өнөөдрийг хүрсэн байдаг аа. Тэгвэл Энэ амралтын өдөр дулааны “Бадамлах Дөл” компаний ерөнхий захирал Ц.Сурмаажав Ховд аймагт ирж дулааны станц дээр биечлэн ажиллаж байгаатай холбогдуулан аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, ЗД-ын орлогч Т.Жаргалсайхан, ОБГ-ын дарга Б.Алтанбадрал нараар ахлуулсан ажлын хэсэг дулааны Бадамлах Дөл компаний удирдлага, инженерүүдтэй уулзаж цаг үеийн асуудлаар санал солилцож цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, зөрчил дутагдлыг цаг алдахгүйгээр арилгах талаар харилцан санал солилцох уулзалтыг зохион байгууллаа.
 
Дулааны Бадамлах Дөл компаний ерөнхий захирал Сурмаажавын хэлж байгаагаар өвөлжилтийн бэлтгэл ажлыг тодорхой түвшинд ханган ажилласан гэдгээ илэрхийлээд 3 зуухаар галлагаа хийж, 1 зуухыг нөөцөнд бэлэн байгааг гэдгийг хэлээд... харин нүүрсний нөөцийг бүрдүүлэх тал дээр шуурхай арга хэмжээ авч ажилласаны үндсэн дээр 5 хоногийн нүүрсний нөөцийг богино хугацаанд бүрдүүлсэн гэдгээ хэллээ. Түүнчлэн 11-р сарын 3,4 гэхэд нүүрс татан авалтын аюулгүй нөөцийг бүрдүүлж 20 хоногийн нүүрсний нөөцийг төвлөрүүлэн ажиллана гэдгээ ч энэ үеэр мэдэгдэж байсан юмаа.
Иргэд халаалт дулаан хангалтгүй ирж байна гэж үзэн дур мэдэн ус хий авсанаас дулааны шугам сүлжээний горим алдагдаж усны даралт бууран халаалт дулаан өгөх үйл явцад хүндрэл учирдаг байна. Тухайлбал Дулааны Бадамлах Дөл компани стандарт горимоороо ажиллах юм бол цагт 2-3 тонн усыг халаалтын тогоонд нэмж халаах ёстой гэтэл иргэд, хэрэглэгчдийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалаад цагт 32 тонн усыг халаалтын тогоонд нэмж халаадаг байна. Ингэснээр ус боловсруулах систем ачааллаа дийлэхгүй байдалд хүрч байгааг онцолж байсан юм.
Иймээс дулаан хэрэглэгч аж ахуй нэгж, айл өрхүүд мэргэжлийн байгууллагын заавар зөвлөгөөгүйгээр дур мэдэн ус хий авахгүй байхыг Дулааны Бадамлах Дөл ХХК-аас анхаарууллаа. Нэг талаас үйл ажиллагаа нь доголдолж, хэрэглэгчдийг хохироосон гэгдээд байгаа Дулааны Бадамлах Дөл ХХК буруутай ч нөгөө талаас тус компаний үйл ажиллагааг хэвийн явуулахад хэрэглэгчдийн үүрэг хариуцлага ч мөн чухал гэдгийг компаний зүгээс онцолж байлаа. Тухайлбал айл өрх, албан байгууллагууд төлбөр тооцоогоо барагдуулдаггүйгээс тээвэрчдийн зардал, шатахууны мөнгө, ажилчдын цалин олгох боломжгүй болж байгаа нь компанийг үйл ажиллагаагаа доголдох бас нэгэн хүчийн зүйл болж байгааг хэллээ. Уулзалтын төгсгөлд дээрх зөрчил дутагдлыг давтахгүй байх талаар хоёр тал ярилцаж улмаар хэвийн үйл ажиллагаагаар хангаж ажиллана гэдгээ тус станцын захиргааны зүгээс мэдэгдлээ. 




Сэтгэгдэл ( 0)