УИХ-ЫН ГИШҮҮН, УИХ ДАХЬ АН БҮЛГИЙН ДЭД ДАРГА Б. ПҮРЭВДОРЖ 2019 ОНЫ АНХНЫ ТОМИЛОЛТОО ЭХЛҮҮЛЛЭЭ
Ховд аймгийн 34 – р тойргоос УИХ-д сонгогдсон УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Бөхчулууны Пүрэвдорж 2019 оны анхны томилолтоо эхлүүллээ. Тэрээр 2018 онд тойрогтоо 15 удаа ирж ажиллсан бөгөөд хамгийн олон удаа тойрогтоо ажилласан гишүүнээр нэрлэгдээд байгаа юм. Тэгвэл УИХ-ын гишүүн Б. Пүрэвдорж энэ сарын 21-22-ны өдрүүдэд Дарви, Цэцэг, Зэрэг, Чандмань, Дөргөн сумдад ажиллаж, 2019 оны бодлого, 2018 оны үйл ажиллагааныхаа тайланг тавьсан байна.
УИХ-ын гишүүн Б. Пүрэвдорж өнгөрсөн онд Дарви суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар болон хувийн хөрөнгө, мөн ТББ-ын хөрөнгө оруулалтаар гүний 8 худаг барьж ашиглалтанд оруулсан бол Цэцэг суманд хичээлийн шинэ жилийг тохиолдуулан Багш хөгжлийн төвийг нээж сум орон нутагт хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын олон ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Ингэснээр сум орон нутгийн хөгжил, иргэдийн ая тухтай амьдрах таатай орчин зохих хэмжээнд бүрдээд байгааг иргэдийн зүгээс онцлож байсаан. 2019 оны анхны томилолтоо тойргоосоо эхлүүлээд байгаа УИХ-ын гишүүн Б. Пүрэвдорж нь иргэд хөдөлмөрчидтэй уулзалт зохион байгуулж 2019 онд сумдад хийгдэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд, төрийн бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл хүргэн, иргэдийн санал хүсэлтийг сонсон ажиллаа.
2019 онд Дарви суманд хүүхдийн цэцэрлэг, ЖДҮ-ийн төсөл, халуун усны барилга, худаг, мал угаалгын онгоц, багийн даргын унаа зэрэг нийт нэг тэрбум 726,5 сая төгрөгний хөрөнгө оруулалтын төсвийг баталсан бол, Цэцэг суманд Соёлын төвийн барилга, Хөшөөт багийн барилга, Авто зам, ЖДҮ төсөл, Халуун усны барилга, Худаг мал угаалгын онгоц, багийн даргын унааны асуудлыг шийдвэрлэхэд зориулж хоёр тэрбум гаруй төгрөгийг, харин Зэрэг суманд Онцгой албаны барилга, Нутгийн удирдлагын ордон, 8 офицерийн орон сууц, Ус ханганмжийн систем, ЖДҮ төсөл, Халуун усны барилга, Худаг, мал угаалгын онгоц, Багийн даргын унаа зэрэг хоёр тэрбум 12,5 сая төгрөгний хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтыг хийлгэхээр тус тус төсвөө батлаж хуваарилсан байна. Харин Чандмань суманд Эмнэлэг, Спорт заал, ЖДҮ төсөл, Халуун усны барилга, Худаг, мал угаалгын онгоц, Багийн даргын унаанд нэг тэрбум 300 гаруй сая төгрөгийг, Дөргөн суманд усан хангамж, сумын тохижилт, ЖДҮ төсөл, халуун усны барилга, худаг мал угаалгын онгоц, багийн дарга нарын унаанд 800 гаруй сая төгрөгийг төсөвлөсөн байна.
Сүүлийн жилүүдэд МУ-ын 21 аймгаас хамгийн их хөрөнгө оруулалтыг нутагтаа хийж чадсан аймгаар Ховд аймаг нэрлэгдэж байна. Ховд аймгаас УИХ-д соногдсон УИХ-ын гишүүн С.Баямбацогт, УИХ-ын гишүүн О.Батнасан, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нар 2018 онд 51 тэрбум төгрөг, 2019 онд 57,8 тэрбум төгрөгийн төсвийг Ховд аймагт хуваарилуулж чадсан байна. Иймд 2019 он бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын жил болох нь гарцаагүй юм. Энэ ч утгаараа УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Б. Пүрэвдорж иргэд сонгогчид, сум орон нутгийн удирдлагуудад хандан хийгдэж байгаа хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлыг үр дүнтэй хийлгэх, хамтран ажиллах нь чухал гэдгийг онцоллоо. Уулзалтын төгсгөлд улс орныхөө хөгжил цэцэглэлтэнд хувь нэмрээ оруулан төр түмэндээ үнлэгдсэн зарим нэр бүхий хүмүүст төрийн дээд шагнал гардуулах ёслолын үйл ажиллагааг зохион байгуулан, орон нутгийн уран бүтээлчдийн урлаг соёлын номероор бэлэг барьсан юм. Мөн Монголын уламжлалт сар шинийн баяр тохиож байгаатай холбогдуулан 61-ээс дээш настай ахмадуудад уламжлал ёсоор хүндэтгэл үзүүлэн гарын бэлгээ, өөрийн үйл ажиллагааны тайланг тусгасан цаг тооны бичгийн хамт гардуулан өглөө.
Бэлтгэсэн: С. Жавзандулам
Бэлтгэсэн: С. Жавзандулам
Сэтгэгдэл ( 0)