“Хаврын өнгө -2019” цагаан сарын үзэсгэлэн худалдаа 1 дүгээр сарын 30 хүртэл үргэлжилнэ
“Хаврын өнгө -2019” цагаан сарын үзэсгэлэн худалдаа 01 дүгээр сарын 26-30-ны хооронд Эвийн хүч худалдааны төв дээр зохион байгуулагдаж байна. Энэ жилийн тухайд орон нутгийн жижиг дунд бизнес эрхлэгчдийн оролцоо илүү ихээр нэмэгдсэн гэдгийг зохион байгуулагчдийн зүгээс онцлож байна. “Хаврын өнгө-2019” үзэсгэлэн худалдаанд 96 аж ахуй нэгж, 200 гаруй иргэн оролцож нэрийн бүтээгдэхүүнээ худалдан борлуулж байна.
Сүү цагаан идээ, жимс жимсгэнэ, тавгийн идээ, мах махан бүтээгдэхүүн, оёмол, нэхмэл бүтээгдэхүүн, модон эдлэл, гар урлал, сур суран бүтээгдэхүүн зэрэг олон арван нэр төрлийн бүтээгдэхүүнийг хамгийн хямдаар орон нутгийн үйлдвэрлэгчид худалдаалж байна.
2019 онд Аймгийн ИТХ-аас “Үйлдвэрлэгч-Ховд” хөтөлбөрийг батлан, хэрэгжилтийг нь хангах тал дээр санаачлага гарган ажиллаж байна. Тус хөтөлбөр хэрэгжсэнээр орон нутгийн бизнес эрхлэгчид ая тухтай таатай орчинд үйл ажиллагаагаа явуулж, бизнесийн зах зээлээ тэлэх боломж бүрдэх юм.
Худалдаа үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж, иргэдийн үйл ажиллагааг дэмжин, орчин нөхцөлийг нь сайжруулах үүднээс Эвийн хүч худалдааны төвд 210 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийн дулаан халаалт, засвар үйлчилгээний ажлыг хийлгэснээр тогтмол үйл ажиллагаа явуулах боломжоор хангагдаад байна.
Уламжлал болгон зохион байгуулагдсаар ирсэн үзэсгэлэн худалдааны төгсгөлд шилдэг тэргүүний органик бүтээгдэхүүн, чанарыг эрхэмлэгч байгууллага, шилдэг сүү сүүн бүтээгдэхүүн, шилдэг мах махан бүтээгдэхүүн, шилдэг тэргүүний ноосон эдлэл зэрэг 15 нэр төрөлд шилдэг үйлдвэрлэгчдийг шалгаруулан алдаршуулах юмаа.
Бэлтгэсэн: Админ-Эссэ
Бэлтгэсэн: Админ-Эссэ
Сэтгэгдэл ( 0)