Арваад орон сууцны шугам сүлжээний завсарт 12 сая төгрөг зарцуулсан байна

Өвлийн сар эхлэхтэй зэрэгцээд халаалт дулаан муу байна гэх иргэд оршин суугчидийн гомдол тасраагүй. Нэн ялангуяа Дулааны бадамлах дөл ХХК-наас халаат дулаанаар байр орон сууцны тухайд хүндхэн нөхцөлд өвөлжих болсон. Идэр ёсийн хүйтэн эхлэх үеэр 10-аад орон сууцны айл өрхүүдэд дулааны доголдол гарч, зарим айл өрхийн паар шугам сүлжээ хөлдсөнөөр аймгийн онцгой комисс хуралдаж нэн шаардлагатай арга хэмжээ авахыг холбогдох байгууллага, албан тушаалтанд үүрэг болгосон байдаг. Тэгвэл Жаргалант сумын Засаг даргын орлогч Ц.Цогтбаяраар ахлуулсан ажлын хэсэг халаалт дулааны доголдол үүссэн, шугам сүлжээ нь хөлдсөн байр орон сууцыг хэвийн ажиллагаанд оруулах ажлыг шуурхай зохион байгуулж ажилласан байна.

 
Дулааны бадамлах дөл ХХК-аас халаалт дулаанаар хангагддаг албан байгууллага, айл өрхийн тухайд шугамын шинэчлэлийн ажлыг хийх шаардлага байгааг ажлын хэсгийнхэний зүгээс мэдээлэл болгон өгч байсан. 2019 оны 01-р сарын 15-наас эхлэн ажлын хэсэг хөлдсөн, хөлдөх магдлал өндөртэй, усны алдагдалтай Эсба улаан 80 айл, Гүнчандмань 24 айл, Гаалийн 12 айл, 36 айл, Хаан банкны 9 айл, 1-2-р сургуулийн багш нарын дотуур байр зэрэг 10-аад орон сууцны шугам сүлжээг засч янзлах, хөлдсөн паар, босоо шугам солих ажлыг шуурхай зохион байгуулан ажилласан байна. Эдгээр байр орон сууцны шугам сүлжээний зардалд 12 сая төгрөг зарцуулсан байна.










 
Газар доорх хот хэмээн нэрлэгддэг шугам сүлээний засвар, элэгдэл гэмтлийг дулааны улиралд үе шаттайгаар сольж засварлахгүй бол дараа жил энэ байдал давтагдахгүй гэсэн баталгаа байхгүй. Тиймээс халаалт дулаан доголддог орон суууцны айл өрхүүд дулааны улиралд өөрсдөө санаачлга гарган орон нутаг, мэргэжлийн байгууллагуудтай хамтран асуудлаа шийдэх хэрэгтэй байгааг ажлын хэсгийн зүгээс анхааруулж байлаа.

Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)