АЙМГИЙН ГХБХБГ-ЫН ДАРГА Б. БАЯРСҮХ СУМДЫН ГАЗРЫН ДААМЛУУДТАЙ ҮР ДҮНГИЙН ГЭРЭЭ ҮЗЭГЛЭЛЭЭ
Ховд аймгийн ГХБХБГ-ын дарга Б.Баярсүх 17 сумын газрын даамлуудтай уулзаж өнгөрсөн онд хийсэн ажлын үр дүнгээ хэлэлцэж 2019 оны ажлын үр дүнгийн гэрээг үзэглэлээ. Өнгөрсөн онд сумдын газрын даамлууд тухайн жилийн газар зохион байгуулалт, тухайн жилийн ажлын төлөвлөгөө, газар зохион байгуулалт, геодиз зурагзүйн газраас өгсөн чиг үүргийг 75 хувьтай хэрэгжүүлэн ажиллажээ. Өнгөрсөн оны онцлох ажлуудын нэг тариалангийн газрын хянан баталгааг тодорхой сумдад хийлгэж мөн Буянт,Мөст, Цэцэг, сумдын нутаг дэвсгэрийн ерөнхий төлөвлөгөөг хийлгэсэн гэж албаны зүгээс мэдэгдлээ. 2018 оны Газар зохион байгуулалтын ажлаараа бусад сумдаас тэргүүн байранд Зэрэг сум, 2-р байранд Мөнхайрхан сум, 3-р байранд Мөст сум тус тус шалгарч ажлын үр дүнгээ үнэлж дүгнүүлжээ.
2019 оны үр дүнгийн гэрээнд тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, ГХБХБГ-ын даргын аймгийн засаг даргатай байгуулсан гэрээ, газар зохион байгуулалт, геодиз зурагзүйн газартай байгуулсан гэрээг хэрэгжүүлэн ажиллах зэрэг хэд хэдэн томоохон ажлуудыг тусгаж өгчээ. Өнөөдрийн үр дүнгийн гэрээний үеэр ГХБХБГ-ын дарга Б.Баярсүхийн зүгээс сумдын газрын даамлуудад үйл ажиллагаандаа тусгаж хэрэгжүүлэх хэд хэдэн санал зөвлөмжүүдийг өглөө. Тухайлбал: Тухайн жилийн Газар зохион байгуулалтын төлөлвлөгөөг батлахдаа аймгийн ерөнхий төлөвлөгөө, хот хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, сумын ерөнхий төлөвлөгөө зэргийг уялдуулан, иргэдийн бодит хэрэгцээ шаардлагад тулгуурлан газар зохион байгуулалтын төлөвлөгөөгөө батлахад анхаарч ажиллахыг сумдын газрын даамлуудад үүрэг болголоо.
Сэтгэгдэл ( 0)