ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД АЙМГИЙН ГХБХБГ, ШИМ-УС ОНӨААТҮГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
Аймгийн ИТХ-ын ажлын албанаас улирал тутамд төлөөлөгчдийн өдөр арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай. Тэгвэл 2019 оны эхний улиралын төлөөлөгчийн өдөр арга хэмжээг энэ өдөр зохион байгууллаа. Энэ удаагийн төлөөлөгчийн өдрийг аймгийн ГХБХБГазар болон шим ус ОНӨААТҮГазрын үйл ажиллагаатай танилцах, цаашдын хамтын ажиллагаа иргэдийн санал хүсэлт, төлөөлөгчийн асуулт гэсэн хэд хэдэн сэдвээр зохион явууллаа.
Төлөөлөгчид хөтөлбөрийн дагуу аймгийн ГХБХБГ-ын үйл ажиллагаатай танилцсанаар энэ өдрийн арга хэмжээ эхэлсэн юм. Энэ үеэр ГХБХБГ-ын үйл ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын зорилт, байгууллагын өрөө тасалгаа буюу ажиллаж буй нөхцөл байдалтай танилцах, цахим мэдээллийн сан, баруун бүсийн төв барилгын сорил шинжилгээний лабратортой танилцан санал солилцлоо.
Төлөөлөгчид аймгийн ГХБХБГ-ын үйл ажиллагаатай танилцсаныхаа дараагаар аймгийн Шим ус ОНӨААТҮГ дээр ажиллалаа. Энэ үеэр Ховд аймгийн усан хангамж, ариутгах татуургын ашиглалт, өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замын талаарх мэдээллийг сонсох, Цэвэр усны станцын үйл ажиллагаа, Цэвэрлэх байгууламж, бохир усны дамжуулах станцын үйл ажиллагаа, аймгийн төв халуун усны үйл ажиллагаатай танилцлаа.
Төлөөлөгчийн өдөр арга хэмжээг зохион байгуулахтай холбогдуулан тухайн 2 байгууллагатай холбоотой иргэдийн санал хүсэлт, гомдол, мэдээллийг аймгийн ИТХ-ын ажлын албанаас авсан байна. Энэ үеэр цахимаар болон санал гомдол хүлээн авах утсанд 40 гаруй гомдол мэдээлэл ирсэн байна. Үүний дийлэнх хувийг аймгийн Шим ус ОНӨААТҮГ-тай холбоотой санал хүсэлтүүд ирсэн гэдгийг ИТХ-ын ажлын албанаас мэдээллээ. Төлөөлөгчид ГХБХБГ, Шим ус ОНӨААТҮГ-ын үйл ажиллагаатай танилцах үеэр тухайн байгууллагууд үйл ажиллагааныхаа хүрээнд 2019 онд хийж хэрэгжүүлэх ажлуудыг танилцуулсанаас гадна, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж өгөхийг төлөөлөгчдөөс хүсч байлаа.
Бэлтгэсэн: Д. Лхагвацэрэн

Сэтгэгдэл ( 0)