ХААН БАНКНЫ ХОВД САЛБАРЫН ХАМТ ОЛОН ӨРХ ТОЛГОЙЛСОН ХОЁР ЭЭЖИД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЖЭЭ
Банк санхүүгийн салбартаа ямагт тэргүүлсээр ирсэн хаан банкны зүгээс харилцагчидруугаа чиглэсэн шинэ соргог үйл ажиллагааг санаачлан хэрэгжүүлсээр ирсэн.Тэгвэл энэ удаад Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах 109 дахь өдрийг тохиолдуулан ХААН Банкны Ховд салбарын зүгээс ажилчдынхаа дунд сайн үйлсийн аяныг өрнүүлжээ. Нинжин сэтгэл хаан Банкны ажилчдын сайхан сэтгэлээр цугларсан хандивын мөнгөө өрх толгойлсон 2 ээжид гардуулан өгч баярын босгон дээр тэднийг баярлуулж тус бүр 150 000 төгрөгийн ахуйн болон хүнсний бүтээгдэхүүн гардуулахаас гадна хамгийн бага хүүхдэд нь мөн тус бүр 200 000 төгрөгийн Боловсрол хүүхдийн ирээдүй хадгаламж нээж хадгаламжийн дэвтрийг гардуулан өгчээ.
Сайн үйлсийн хандив тусламжийн үйл ажиллагааг гардуулж өгөхөд тухайн айл өрхүүдийг сонгоход хаан банкны хамт олонтой Жаргалант сумын нийгмийн ажилтан н.Энх-Амгалан, Бичигт багийн засаг дарга С.Бат-Эрдэнэ, Баатархайрхан багийн засаг дарга Г.Насанжаргал нар хамтран ажиллажээ. Хаан банкны хамт олны тухайд нийгмийн хариуцлагаа ухамсарлахаас гадна банк санхүүгийн салбартаа ямагт манлайлагч байж, аливаа шинэ соргог бүхнийг эрэлхийлж олон нийтийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцож байдгын бодит жишээг эндээс харж болохоор байна.
Бэлтгэсэн: Н. Таванцэцэг

Сэтгэгдэл ( 0)