ХОВД АЙМГИЙН ҮЕНЧ СУМЫН ХАРЬЯАТ М.ДАВААСАЙХАНЫ ГЭР БҮЛ АХМАД ЭЭЖҮҮДЭД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Амьдрал ахуй тэгшрэх тусам буян үйлдэх нь өмнөх замыг цайлгаж, үр хүүхэд сайн сайхан явна гэж бидний өвөг дээдэс захьж сургасаар ирсэн. Энэ сургаалийг амьдралдаа хэрэгжүүлж, олон арван ээж, бяцхан үрсийг баярлуулсаар ирсэн нэгэн гэр бүл бол Ховд аймгийн Үенч сумын харьяат Жаргалант сумын Алагтолгой багийн иргэн М.Даваасайханы гэр бүл юм. Энэ гэр бүлийн гишүүд анх 2014 оноос эхлэн ахмад ээжүүдэд хүндэтгэл үзүүлэн хүлээн авдаг уламжлалыг тогтоожээ.Таван жилийн хугацаанд давхардсан тоогоор 180 орчим ээжийг баярлуулжээ.
Нутаг усны ахмад буурлуудыг уулзуулан нэгэн үдшийг дурсамж, дурьдатгал дүүрэн өнгөрүүлж ахмад ээж нараас үнэтэй сургаалийг нь сонсож ажил амьдралдаа хэрэгжүүлсээр ирсэн энэ гэр бүл ОУ-ын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Ховд аймгийн Үенч, Алтай, Манхан сумдын өндөр настай 30 гаруй ээжийг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. М.Даваасайханы гэр бүл жил бүр уламжлал болгон ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлэхээс гадна Эх үрсийн баяраар хүүхэд багачуудыг ч мөн баярлуулсаар ирсэн. Мөн л 5 жилийн хугацаанд 300 орчим хүүхдийг баярлуулсан байна. Энэ гэр бүлийн сайхан сэтгэл өглөг буян нь ийнхүү жилээс жилд нийтийг хамран ахмад буурал, хүүхэд багачуудад хүрсээр байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ
Бэлтгэсэн: Админ-Эссэ
2019 оны 03 сарын 10-нд
Tanai ger bvld az jargl ervvl enhiig hvsie ah egch 2 mni mundg shv ta 2 toi bayrlaj yvdg shv