Б. ОТГОНБАЯР: ЭЭЖИЙГЭЭ БАЯРЛУУЛЪЯ ГЭВЭЛ СЭТГЭЛИЙГ НЬ АМГАЛАН БАЙЛГА

  ОУ-ын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан аймгийн ЗДТГ-аас ээж нарын төлөөллийг урьж оролцуулсан баярын тусгай дугаарыг Ховд телевиз, Newkhovd.mn сайттай хамтран бэлтгэж олон нийтийн хүртээл болголоо. Баярын тусгай дугаарын зочноор иргэн Б.Дуламсүрэн, Б.Отгонбаяр нарыг урьж оролцуулан тэдний ажил амьдралын туршлага, эмэгтэй хүний үнэ цэнэ, үр хүүхдээ зөв өсгөн хүмүүжүүлэх арга ухааны талаар ярилцлаа. Нэвтрүүлгийн үеэр ивээн тэтгэгч байгууллага болох ЗДТГ, Номин Ховд салбар, Хан Жаргалант Ховд Хоршоо, Нарлаг дулгүүр, ЕБ-ын 7-р сургууль, Green cup peсторан, MG Хурай нөхөн сэргээх төв, Ич Монгол хэвлэх үйлдвэр зэрэг байгууллагуудын гарын бэлгийг гардуулж амьдралд нь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.
Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)