ОУ-ЫН НИЙГМИЙН АЖИЛТНЫ ӨДРИЙН ХҮРЭЭНД “ХҮМҮҮС ХООРОНДЫН ХАРИЛЦААГ УЛАМ ЭЕРЭГ БОЛГОЁ” ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2018 оны 104 дүгээр тогтоолоор батлагдсан “хариуцлагатай тунгалаг төр” хөтөлбөр, аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт нийгмийн бодлогын чиглэлээр тусгагдсан 19 зорилтын заалт, 2019 онд нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан 71 зорилтын заалт, сумын засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт нийгмийн бодлогын чиглэлээр тусгагдсан 74 зорилтын заалтыг танилцуулах, салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, төрийн албан хаагчдын мэдлэг ур чадварыг сайжруулах, соён гэгээрүүлэх, нийгмийн ажлын үйлчилгээний цар хүрээг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох, тулгамдаж буй асуудлаа тодорхойлох зорилгоор нийгмийн ажилтны анхдугаар зөвлөлдөх уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
Дээрх үйл ажиллагаанд Жаргалант сумын ЕБ-ын 7 сургууль, 5 өрхийн ЭМТ, ХХҮГ, ХГБЗХГ, Норвегийн тусламжийн байгууллага, Жаргалант сумын 12 баг, БСУГ, ҮЭ-ийн холбоо гэсэн 8 байгууллагын төлөөлөл болсон 65 нийгмийн ажилтан оролцож байна.
“Хүмүүс хоорондын харилцааг улам эерэг болгоё” сэдэвт уулзалт хэлэлцүүлгээр төр засгийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэхэд нийгмийн ажилтнуудын оролцоо, ОУ-ын нийгмийн ажлын чиг хандлага туршлага, боловсролын салбар дахь нийгмийн ажлын өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээ зэрэг 9 бүлэг сэдвийн хүрээнд зөвлөлдөн хэлэлцэж тулгамдаж буй асуудлаа тодорхойлох юм.
Ингэснээр салбар хоорондын уялдаа холбоо сайжирч, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаа, гүйцэтгэлийн төлөвлөгөөгөө боловсруулан ажиллах юм байна.
Бэлтгэсэн: Админ- Эссэ

Сэтгэгдэл ( 0)