МУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР НЭР БҮХИЙ ХҮМҮҮСИЙГ ТӨРИЙН ДЭЭД ОДОНГООР ШАГНАВ
ОУ-ын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, МУ-д орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсны 98 жил, Монгол цэргийн баяр, Наурызын баяр буюу нарны баярыг угтаж Төр захиргаа, Эрүүл мэнд, Боловсрол, Соёл урлаг, Батлан хамгаалах, Дэд бүтэц, Газар тариалан, Нийтийн тээвэр, Хөдөө аж ахуйн салбар болон хувийн хэвшилд олон жил идэвхи зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, аймаг орон нутгийнхаа бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан нэр бүхий хүмүүсийг МУ-ын ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медалиар энгэрийг нь мялаалаа.
Төр түмнийхээ төлөө уйгагүй хөдөлмөрлөж, өөрийн мэргэжилдээ эзэн нь байж, МУ-ынхаа хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмрээ оруулсаар ирсэн үе үеийн ахмад, залуу, дунд үеийнхэний төлөөлөл болсон эдгээр хүмүүсийг шагнаж урамшуулж байгаад баяртай байгаагаа илэрхийллээ.
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Дашзэвгийн Должин, Алтангадас одонгоор Агваандашын Энхамгалан, Дашдоржын Пүрэв, Батчулууны Даваа, Найдангийн Пүрэвдорж, Цэргийн гавьяаны одонгоор Балжиннямын Батзаяа, Хөдөлмөрийн хүндэт медалиар Ширчингийн Оюунгэрэл, Цэрэнбатын Тунгалаг, Бөхчулууны Түвдэндорж, Цагаачийн Янсанжав нар тус тус шагнууллаа.
Бэлтгэсэн: Н. Таванцэцэг

Сэтгэгдэл ( 0)