ТАВАН ШҮТЭЭН ЛХА ТББ-ААС САНААЧЛАН ГАНДАНПУНЦАГЧОЙЛОН ХИЙДИЙН ЛАМ НАРТАЙ ХАМТРАН ХБИНСТ-ИЙН АСРУУЛАГЧДЫН ЖИЛИЙН ЗАСЛЫГ ХИЙЛЭЭ
Ховд аймгийн Ганданпунцагчойлон хийдийн хурлын лам Ширэндэвийн Цэвээн өвөөгийнхөө хойдын буянд зориулан Таван шүтээн Лха төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулжээ. Түүний өвөө Ишжамц нь Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн дархад хунзад лам байжээ.
Тиймээс өвөөгийнхөө хойдын буянд нь зориулан ард олныхоо сайн сайхны тусын тулд буян, сайн үйл хийх төрийн бус байгууллагыг санаачлан байгуулж анхны сайн үйлийн ажлаа Ганданпунцагчойлон хийдтэй хамтран эхлүүллээ.
Таван шүтээн лха ТББ-аас санаачлан Ганданпунцагчойлон хийдтэй хамтран аймгийн ХХҮГ-ын дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нөхөн сэргээх төвийн асруулагчдын жилийнх нь засал номыг хийж, ном хурлаа.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нөхөн сэргээх төвийн асруулагчдын тухайд тэр бүр засал номоо хийлгээд байж чаддагүй байна. Тэгвэл засал номоо хийлгэх боломж олдож байгаад баяртай байгаагаа илэрхийлж байлаа.
Энэ үеэр аймгийн Ганданпунцагчойлон хийдийн хурлын лам Сэргэлэн маанийн лүн буюу маань унших аргачлал, маань уншихын ач тус зэргийг тайлбарлаж лекц мэдээлэл хүргэлээ.
Ном хурж, засал ном хийснээр ажил үйлс нь бүтэмжтэй, хийморь лундаа нь сэргэж, энэ хэрээрээ буян аривждаг байна Цаашид Таван шүтээн лха ТББ-аас сайн үйлсийн хариу нэхээгүй тусыг олон хүнд түгээж буянд шамдана хэмээн ярьж байлаа.
Бэлтгэсэн: Д. Лхагвацэрэн

Сэтгэгдэл ( 0)