АНУ-ЫН ЭЛЧИН САЙД МАЙКЛ КЛЕЧЕСКИ ХОВД АЙМАГТ АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА
АНУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Майкл Клечески болон АНУ-ын Элчин сайдын яамны олон нийттэй харилцах хэлтсийн дарга Роберт Тэйтээр ахлуулсан ажлын хэсэг Ховд аймагт ажлын айлчлал хийж байна.
Хүндэт зочдыг аймгийн засаг дарга Б.Дүгэржав, ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, ЗДТГ-ын дарга Д.Энхболд болон бусад хэлтэс, агентлагийн удирдлагууд хүлээн авч уулзаж хоёр орны найрамдалт хамтын ажиллагааны хүрээнд бүс нутагт хамтарч ажиллах ямар боломж байгаа талаар санал солилцлоо.
Уулзалтаар Ховд аймгийн ЗДТГ-аас орон нутгийн хөгжил, хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт, газарзүй, хүн ам, соёл ёс заншил, түүх дурсгал, хөдөө аж ахуй, газар тариалан, боловсрол, эрүүл мэндийн талаар товч мэдээлэл хүргэлээ.
АНУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Майкл Клечески ахлуулсан ажлын хэсэг 2019.03.27-2019.03.29-ны өдрүүдэд Ховд аймагт ажиллана.
Бэлтгэсэн: Админ-Эссэ

Сэтгэгдэл ( 0)