ХӨДӨЛМӨРЧ ИРГЭД- ХӨГЖЛИЙН ХӨТӨЧ ӨДӨРЛӨГТ 8 СУМЫН 120 ГАРУЙ ИРГЭН ҮЙЛДВЭРЛЭСЭН БҮТЭЭГДЭХҮҮНЭЭРЭЭ ОРОЛЦЖЭЭ

   “Иргэд төвтэй хөдөлмөр эрхлэлтийн жил”, “Хариуцлагатай тунгалаг төр”, “Үйлдвэрлэгч-Ховд” аймгийн дэд хөтөлбөрүүдийн хүрээнд, аюулгүй ажиллагааг төлөвшүүлсэн, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, орон нутгийн хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн төлөв байдлыг олон нийтэд нээлттэй танилцуулан, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг сурталчлах зорилгоор Хөдөлмөрч иргэд- Хөгжлийн хөтөч өдөрлөгийн арга хэмжээг энэ сарын 8-ны өдөр Эвийн хүч худалдааны төвийн урд талбайд зохион байгууллаа.
Өдөрлөгийн хүрээнд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй 2019 сарын аян, Хөдөлмөрийн бүтээмжийн аяны 2-р шат гэсэн аянууд энэ үеэр нээлтээ хийлээ.



Хөдөлмөрч иргэд- Хөгжлийн хөтөч өдөрлөгийн арга хэмжээний нээлтэнд аймгийн ИТХ-ын дарга Г. Пүрэвганди, аймгийн Засаг дарга Б. Дүгэржав, ЗД-ын орлогч Ч. Уранчимэг, ХХҮГ-ын дарга Л. Бэлэгдэмбэрэл, Хөгжил Политехник коллежийн захирал Б. Баярмаа, Ховд аймгийн ҮЭ-ийн дарга Ц. Ариунжаргал болон холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцож, сарын аянд амжилт хүслээ.
Сүүлийн үед хамгийн их яригдаж байгаа асуудал бол ажлын бүтээмж юм.
Иргэдийн хувьд ажлын бүтээмжийг нэгдүгээрт тавих цаг болсон, иймээс бүтээмжийн хөдөлгөөнийг аймгийн ҮЭ-ээс 3 үе шаттайгаар өрнүүлэн ажиллаж байгаа гэлээ.



Хөдөлмөрч иргэд- Хөгжлийн хөтөч өдөрлөгийг зохион байгуулж байгаа нь олон талын ач холбогдолтой юм. Учир нь өрхийн үйлдвэрлэлээс эхлээд компаний хэмжээнд орон нутгийн бренд бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаа иргэд, аж ахуй нэгжийн хувьд бүтээгдэхүүнээ танилцуулах чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байгаад талархаж байлаа.




Энэ үеэр Хөдөлмөрийн яармаг зохион байгуулж ажил олгогчдоос ажлын байрны захиалга авч, ажилгүй иргэдийг ажлын байранд зуучлах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгож, зөвлөгөө өгөх үйлчилгээ, 2019 онд хэрэгжүүлэх хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрийн танилцуулга хийж, зөвлөгөө өгч, хамрагдах хүсэлтэй иргэдийн материалыг хүлээн авах, Хөдөлмөрийн бүтээмж, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сарын аяны нээлтийн үйл ажиллагаа, Орон нутгийн хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн судалгааны үр дүнгийн танилцуулга хийх зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулагдлаа.







Бэлтгэсэн: Д. Лхагвацэрэн




Сэтгэгдэл ( 0)