2019 ОНД ДӨРГӨН СУМАНД 1 ТЭРБУМ 25 САЯ ТӨГРӨГНИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ӨРНӨНӨ

  Ховд аймгийн Зүүн сумдад “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээ зохион байгуулан, хөдөөх сумын ард иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулж, түргэн шуурхай хүргэн ажиллаж буй аймгийн ЗДТГ-ын дарга, ТАСЗ-ийн дарга Д.Энхболд, ЭМГ-ын дарга Ц.Мягмарсүрэн, Мал эмнэлэгийн газрын дарга Д.Батцэнгэл нарын тэргүүтэй ажлын хэсэг 4-р сарын 13-ны өдөр Дөргөн суманд ажиллалаа.
Мөн тус ажлын хэсэгт ГХБХБГ, ХХҮГ, ХХААГ, УБХ, НДХ, Прокурорын газар, Хөгжил политехник коллежийн мэргэжилтнүүд болон Сангийн яамны дэргэдэх ТА-3 төслийн зохицуулагч ажиллаж байна.
Дөргөн сум нь 3072 хүн ам, 769 өрхтэй. 2019 онд тус суманд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийтдээ 834 сая, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 70 сая, Сум хөгжүүлэх сангийн хөрөнгө оруулалтаар 125 сая төгрөгний төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.
Тухайлбал, Улсын төсвийн 1 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилтээр Соёлын төвийн барилга барих, сумын төвөөс 3,5 км-ын зайд Ус цэвэршүүлэх төхөөрөмж барьж, тус төхөөрөмжөөс ус дамжуулах хоолой суурьлуулах ажлыг Улсын төсвийн 170 сая төгрөгөөр хийх юм. Харин ОНХС-ийн санхүүжилтээр цэцэрлэгийн гаднах орчин, тоглоомын талбайн шинэчлэл, сумын төвийг камержуулах ажлуудыг хийхээр төлөвлөжээ.



Мөн 250 сая төгрөгөөр сумын төв талбайн болон шинэ соёлын төв тохижуулах, цэвэр ус зөөвөрлөх машин худалдан авах, Өвсний фондны засвар, ЕБС-ийн цахилгааны монтаж засварлах зэрэг 5 багц ажил хийхээр төлөвлөн ажиллаж байна.
Нээлттэй хаалганы өдөр арга хэмжээний үеэр ажлын хэсгийнхэн 226 хүнд газар дээр нь үйлчилгээ үзүүлэн асуудлыг нь шийдвэрлэж, 276 хүнд зөвлөгөө мэдээлэл өгөн, 24 хүний санал хүсэлтийг хүлээн авч, нийтдээ 526 иргэнд 42 төрлийн төрийн үйлчилгээ үзүүлсэн юм.
Аймгийн ЗДТГ-ын даргаар ахлуулсан ажлын хэсэг 4-р сарын 14, 15-ны өдрүүдэд Чандмань, Мөнххайрхан сумдад ажиллана.
Бэлтгэсэн: Д. Лхагвацэрэн




Сэтгэгдэл ( 0)