ТОГТВОРТОЙ АМЖИРГАА-3 ТӨСЛӨӨС САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ АВАН ХЭРЭГЖҮҮЛСЭН САЙН ЖИШЭЭ МӨНХХАЙРХАН СУМАНД БАЙНА
Сангийн яам, Дэлхийн банк, Швейцарийн хөгжлийн агентлаг хамтран Тогтвортой амжиргаа төслийг Монгол улсын 21 аймаг 330 суманд 3 үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
Энэхүү төсөл нь сумдын орон нутгийн хөгжлийн сангийн 60 хувийг санхүүжүүлдэг, төрийн албан хаагчийг чадавхжуулах сургалтыг явуулдаг, сайн засаглал, үр дүнд суурилсан урамшуулалыг олгодог байна.
Энэ хүрээнд орон нутгийн хөгжлийн сангийн мөнгийг олон нийтийн оролцоогоор зөв хувиарлаж иргэдийнхээ саналын дагуу хийх ажлаа эрэмбэлэн хэрэгжүүлсэн сумдад нийт орон нутгийн хөгжлийн сангийн 25 хувийг урамшуулал болгон олгодгоороо онцлогтой.
Ховд аймгийн хэмжээнд 2018 онд 1 тэрбум төгрөгийг санхүүжүүлж ажиллажээ.
Тэгвэл 2019 онд өнгөрсөн онтой ижил хэмжээний санхүүжилтээр орон нутагт төсөл арга хэмжээ хийж хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа аж. Мөн энэ онд 91 багийн дарга, иргэдийн нийтийн хурлын дарга, төлөөлөгч, сумын ЗДТГ-ын мэргэжилтнүүд зэрэг 180 хүнийг чадавхжуулах сургалтанд хамруулсан бол Худалдан авах ажиллагааны сургалтанд 106 хүнийг хамруулж А3 сертификад олгохоор төлөвлөж байна гэдгийг Тогтвортой амжиргаа 3 төслийн зохицуулагч онцоллоо.
Тогтвортой амжиргаа-3 төслөөс санхүүгийн дэмжлэг аван хэрэгжүүлсэн жишээ бол Мөнххайрхан сумын ахмадын өргөө болон эхчүүдийн амрах байр, сумын төвийн гэрэлтүүлэг гэх мэт ажлууд юм.
Тус сум эдгээр ажлуудыг сумын иргэдийнхээ саналд тулгуурлан эрэмбэлсэнээр тус төслөөс сайн засаглалд үр дүнд суурилсан урамшуулал буюу тухайн олгосон нийт санхүүжилтийн 25 хувийг авч хэрэгжүүлж чадсан байна.
Мөнхайрхан сум Ахмадын байраа шийдэж чадсанаар сумынхаа ахмадуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, сумынхаа ЕБС-ийн сурагчдад урианхай түмний 7 төрлийн тоглоом наадгай, урианхай дуу, бий биелгээ зэрэг урианхайн биет болон биет бус өв соёлыг өвлүүлэн үлдээх, зааж сургах боломжтой болж байгаагаараа онцлог ажээ.
Ийнхүү сум орон нутагт хэрэгжиж байгаа аливаа төсөл хөтөлбөр, санхүүжилтүүд иргэдийнхээ саналд тулгуурлаж эрэмблэгдэн хийгдсэнээр гарах үр дүн сайн байгааг төслийн зүгээс хэлж байлаа.
Бэлтгэсэн: Д. Лхагвацэрэн

Muugii
2019 оны 04 сарын 20-нд
Yamar mundag yum ve amjilt husie .uragshaa.