ИТХ-ЫН АЖЛЫН АЛБАНААС ТӨЛӨӨЛӨГЧ НАРЫН ӨДРИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Аймгийн ИТХ-ын ажлын албанаас төлөөлөгч нарын өдрийг зохион байгуулж, төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, аймаг орон нутагт хийж хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалтын ажлуудыг танилцуулж тэдний санал хүсэлтийг сонссоор ирсэн. Тэгвэл энэ өдөр төлөөлөгч нарын өдрийг зохион байгууллаа.
Энэ үйл ажиллагаанд аймгийн ЗДТГ, БОАЖГ, Хар нуур Ховд голын сав газрын захиргаа, Сум дундын ойн анги, УЦУОШГ, Аймгийн ИТХ-ын төлөөлөгч нар, Жаргалант сумын ИТХ хамтран оролцож байна.
Байгаль орчин эх дэлхийгээ хайрлан хамгаалах асуудал бидний дунд нэн тэргүүнд шаардлагтаай асуудлын нэг болоод байгаа.
Тийм ч учраас энэ удаагийн төлөөлөгч нарын өдөрт зориулсан үйл ажиллагаанд байгаль орчны салбарын ажилчин албан хаагчдыг массаар нь оролцуулан байгаль орчны чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа ажлууд, тулгамдаж байгаа асуудал, цаашид хэрхэн яаж шийдвэрлэх, иргэдийн хурлаар батлуулсан байгаль орчинд ээлтэй томоохон хөтөлбөрүүдийн хэрэгжилт үр дүнгийн талаар салбар байгууллагуудын төлөөлөл танилцуулга хийлээ.

Ховд аймгийн байгаль орчны салбарт нийт 302 хүн ажилладаг байна. Байгаль орчны салбарт тулгамдаж байгаа гол асуудлын нэг нь 21-р зууны цэнхэр алт хэмээн нэрлэгддэг ус юм.
Сүүлийн жилүүдэд иргэдийн буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй усны хог хаягдал ихэссэн.
Энэ нь гол мөрөн, нуур цөөрөм ширгэж усны хомсдлыг бий болгох эрсдлүүд дагуулж байгааг салбарынхан онцоллоо.
Тиймээс ялангуяа усны асуудалд анхаарлаа хандуулж, байгаль орчноо хайрлан хамгаалж, ногоон хөгжлийн загвар аймаг болохын тулд шат шатандаа анхаарч, хамтын ажиллагааг сайжруулж ажиллах нь чухал гэсэн саналууд гарчээ.
Бэлтгэсэн: Н. Таванцэцэг

Сэтгэгдэл ( 0)