“ЗОХИСТОЙ ХӨДӨЛМӨР-ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖ” АЯНЫ ХҮРЭЭНД 42 БАЙГУУЛЛАГЫН 1200 ГАРУЙ АЖИЛТАН АЛБАН ХААГЧДАД МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭН АЖИЛЛАЖЭЭ

  “Иргэд төвтэй хөдөлмөр эрхлэлтийн жил”, “Хариуцлагатай тунгалаг төр”, “Үйлдвэрлэгч-Ховд” аймгийн дэд хөтөлбөрүүдийн хүрээнд “Зохистой хөдөлмөр-Хөдөлмөрийн бүтээмж” аяны хоёрдугаар үе шатыг Ховд аймагт эхлүүлж сарын аян болгон ажиллаж байна.
Энэ аяны хүрээнд Ховд аймгийн ХХҮГ, ҮЭХ, Хөгжил политехник коллеж, Ахмадын хороо хамтран 42 байгууллагын 1200 гаруй ажилтан албан хаагчдад хөтөлбөрийн дагуу сургалт мэдээлэл хийж байна.



“Зохистой хөдөлмөр-Хөдөлмөрийн бүтээмж” аяны хоёрдугаар үе шатыг зохион байгуулах ажлын хөтөлбөр ёсоор энэ сарын 24-ний өдөр аймгийн Хот тохижилтийн газрын ажилтнуудад мэдээлэл хүргэлээ.
Энэ үеэр Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон хөдөлмөрийн бүтээмжийн талаар мэдээлэл хүргэх, санал солилцох, хөдөлмөрийн харилцаан дахь сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх замаар байгууллагын уур амьсгалыг эерэг болгох, ажлын өндөр бүтээмж бүхий хөдөлмөрч хамт олныг төлөвшүүлэх зорилгоор 8 төрлийн үйл ажиллагаа зохион байгууллаа.
Үүнд: Хөдөлмөрийн бүтээмжийн талаарх ойлголт, Хууль тогтоомжийн сургалт, Хөдөлмөрийн харилцааны зөрчлийг арилгах, Эрүүл аж төрөх, Урт удаан наслах зөвлөмж, Ажлын байрны дасгал хөдөлгөөн, Сэтгэл ханамжийн судалгаа, Эерэг харилцааг судлах ярилцлага зэрэг үйл ажиллагааг явуулжээ.







Бэлтгэсэн: Д. Лхагвацэрэн




Сэтгэгдэл ( 0)