Алтайн унага морин спорт уяачдын холбоо, Жаргалант сумын уяачдын холбоо хамтран өнгөрсөн амралтын өдөр буюу Ням гаригт аймгийн төвийн бүсийн хаврын уралдааныг зохион байгууллаа.
Бүсийн уралдаанд баруун 5 аймгийн уяачид хурдан шандаст хүлгээ уралдуулахаар өргөнөөр хүрэлцэн ирсэн байна. Зуны эхэн сард болсон уг наадамтай давхцан хурмаст тэнгэр хур бороогоо хайрлаж наадамчин түмнийг баясгалаа.
Төвийн бүсийн наадамд уяачид ач холбогдол өгч оролцож байгаа нь харагдлаа.
Нэг үеэ бодвол унаач хүүхдүүдийн хувцас хэрэгсэл, аюулгүй байдлыг ч сайтар хангасан байна. Наадмын хамгаалалтанд аймгийн цагдаагийн газрын алба хаагчид ажиллахын зэрэгцээ ГБХЗХГ-ын ажилчид, Мал эмнэлэгийн тасаг хамтран ажиллалаа.

Бэлтгэсэн: Н. Таванцэцэг