ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ДУНД “ЭЛСЭН ЦАГ” ТАНИН МЭДЭХҮЙН ТЭМЦЭЭН БОЛЛОО

  Жил бүрийн 5-р сарын эхний 7 хоногт Монголын татвар төлөгчдийн өдөр тохиодог. Энэ өдрийн хүрээнд Ховд аймгийн Татварын хэлтсээс татвар төлөгч байгууллага, аж ахйун нэгж, иргэдрүү чиглэсэн олон талт үйл ажиллагааг зохион байгуулсаар байна. Тухайлбал: Оюутан залуучуудын дунд “Алтан хонх” тэмцээн, “Татвар төлөгч танд зөвлөе” бизнес эрхлэгчдэд ажлын байран дахь зөвлөгөө үйлчилгээ үзүүлэх, Татвар төлөгчдийг төлсөн татвараар нь байр эзлүүлж алдаршуулах, Татвар төлөгчдөд 2019 оны татварын тайланг танилцуулах, гудамж талбайд татварын тухай ойлголттой холбоотой сурталчилгааны самбар байршуулах зэрэг ажлуудыг өрнүүлжээ.
Тэгвэл энэ өдөр Татвар төлөгч байгууллага, аж ахуйн нэгжүүдийн дунд танин мэдэхүйн “Элсэн цаг” тэмцээнийг зохион байгууллаа. Уг тэмцээнд 7 байгууллагын 21 хүн оролцож оюун ухаанаа уралдуулж байна.

Татварын тухай ойлголтоос гадна танин мэдэхүйн чиглэлийн асуултуудыг ихэвчлэн оруулж өгснөөрөө онцлог байлаа. “Элсэн цаг” тэмцээнийг зохион байгуулснаар татвар төлөгчдийн мэдлэг чадвар дээшилж, харилцан бие биенээсээ туршлага солилцох, татварын талаарх мэдлэг мэдээлэлтэй болох зэрэг ач холбогдолтой юм.
“Элсэн цаг” тэмцээнд амжилт гаргасан багуудыг шагнаж урамшуулна гэлээ. Тэргүүн байранд 150.000 төгрөг, дэд байранд 120.000 төгрөг, гутгаар байранд 100.000 төгрөгийн шагналыг тус тус гардуулах юм байна.

Татварын удирдлагын нэгдсэн систем, И баримт 2:0 систем нэвтэрч, татварын тухай багц хууль шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан аймгийн татварын хэлтсээс хэвлэлийн бага хурал зохион байгуулахаар төлөвлөсөн байна .Татвар төлөгчдийн өдрийн хүрээнд өнөөдрийн байдлаар нийт 850 гаруй хүнд хүрч ажиллажээ.
Татвар төлөгчдийн өдөрт зориулсан нэгдсэн хөтөлбөр энэ сарын 10-нд дуусч төгсгөлд нь хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэх юм байна.
Бэлтгэсэн: Н. Таванцэцэг




Сэтгэгдэл ( 0)