МУЗГ-ЫН 317-Р ТОГТООЛООР ХАНГАГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛОВ
Ховд аймгийг ус, дулаан, цахилгаанаар хангагч байгууллагуудын зөвлөгөөнийг аймгийн ЗДТГ, ГХБХБГ хамтран зохион байгуулаа. МУЗГ-ын 317-р тогтоолоор улсын комисст орж ажиллан барилга, дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажлыг хүлээж авдаг хүмүүсийг нэг дор цуглуулж, техникийн хяналтыг хийх хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах, барилга хөрөнгө оруулалтын үр өгөөжийг дээшлүүлэхэд хамтын ажиллагааг хангах үүднээс энэ уулзалтыг зохион байгуулж байна.
МУЗГ-аас "Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил" болгосон бол Ховд аймгийн ЗДТГ-аас Хариуцлагатай тунгалаг төр хаталбарийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Энэ хүрээнд барилгын стандарт норм, стандартын шаардлагуудыг тухай бүрт нь хянах, эдгээр байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах тал дээр анхааран ажиллаж байгааг аймгийн удирдлагууд онцоллоо.
Орон нутагт шинээр баригдаж байгаа барилгуудын явцын хяналт сул байгаа асуудлыг иргэд шүүмжилдэг. Тэгвэл мэргэжлийн байгууллагууд нэгдэж уялдаа холбоотой ажилласанаар дэд бүтэц, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын салбарт хийгдэх ажлууд чанаржиж, хяналт сайжрана хэмээн үзэж байна.
Ховд аймагт 2019 онд улсын төсвөөр 50 гаруй тэрбум, орон нутгийн төсвөөр 6 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ гэж үзэж байгаа. Иймд хөрөнгө мөнгө заран хийж байгаа бүтээн байгуулалтын аливаа ажлыг чанартай хийлгэх нь чухал хэмээн үзэж байна. Иймдээ ч хангагч, хянагч байгууллагуудын өмнө тулгамдаад байгаа асуудлуудыг харилцан зөвлөлдөж нэгдсэн шийдэлд хүрхийг зорьж ажиллаж байна гэлээ.
Бэлтгэсэн: Админ-Эссэ

Сэтгэгдэл ( 0)