Зөвшөөрөлгүй газарт барьсан иргэдийн хашаа байшинг албадан буулгана
Иргэд их бага голын ай сав дагуу зөвшөөрөлгүй хашаа тор татаж газар эзэмшиж байгаа нь газрын тухай хуулийг зөрчиж байгаа юм. Иймд зөвшөөрөлгүй газар эзэмшиж, тор татаж, байшин барилга барьж суурьшсан иргэдэд холбогдох байгууллагуудын зүгээс мэдэгдэх хуудсыг хэд хэдэн удаа өгсөн ч өнөөдрийг хүртэл газраа чөлөөлөөгүй хэвээр байна.
Тиймээс албадан буулгаж, газар чөлөөлөх ажлыг Жаргалант сумын ЗДТГ, ГХБХБГ болон бусад холбогдох салбарынхан хамтран зохион байгуулж эхлээд байна.
Ард иргэд зөвшөөрөлгүй газарт дур мэдэн хашаа татаж байшин барьж суурьшсан хэдий ч тухайн газрыг өмчлөх боломжгүй учраас татан буулгахаас өөр аргагүй гэдгийг салбарынхан хэлж байна. Энэ асуудлаас болж иргэд хөрөнгө мөнгөөрөө хохирч байгаа тул дур мэдэн хаа хамаагүй газар хашаа татаж үл хөдлөх хөрөнгө барьж байгуулахгүй байхыг анхаарууллаа.

Өнгөрсөн жилүүдийн тухайд жишиг хороолол гэсэн “Шинэ суурьшлийн бүс”, “Мандах наран хороолол” гэх мэт сүржин нэрийн дор иргэдэд газар эзэмшүүлсэн хэдий ч энэ нь үр дүнгээ өгөөгүй. Иргэд ч суурьшахгүй байсаар эзэнгүйдэж хашааны банзнууд нь шуурга салхинд унаж эвдэрч, зарим нь хулгайлагдаж дууссан байна.
Аймаг орон нутгийн зүгээс ч эхний газар өмчлөлийн асуудлаа шийдсний дараагаар дахин газар төлөвлөлийн асуудлыг ярих нь чухал гэж үзээд сүүлийн 3 жил газар өмчлөл хийгээгүй байна. Энэ нь ч мөн нэг талаараа ард иргэдэд хүндрэл чирэгдлийг учруулж, зөвшөөрөлгүйгээр газар эзэмшихэд хүргээд байна гэж зарим иргэд ч хэлж байна. Нөгөө талдаа иргэдэд газрын тухай хуулийн мэдээлэл байхгүй, төрийн байгууллагуудын уялдаа холбоо сул байгаагаас үүдэн газар өмчлөлийн асуудал маргаантай хэвээр байна гэж үзэж байна. Тэр ч утгаараа төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх, тэдэнд мэдээлэл зөвлөгөө өгөх үүднээс хэд хэдэн байгууллагууд хамтран ажиллаж байна гэлээ.
Газар өмчлөлийн асуудлыг цэгцлэх, зөвшөөрөлгүй эзэмшсэн хашааны газрыг чөлөөлөх үүднээс өнгөрсөн жил их голын ард нийт 33,5 га газрыг чөлөөлж татан буулгах ажлыг зохион байгуулсан хэдий ч энэ асуудал эцсийн байдлаар цэгцрээгүй байна.
Бэлтгэсэн: Н. Таванцэцэг

Сэтгэгдэл ( 0)