Юнителийн урамшуулалт аяны 2-р үеийн азтангууд тодорлоо

  Үүрэн холбооны операторуудыг тэргүүлсээр ирсэн Юнитель групээс зөвхөн Ховд аймгийн хэрэглэгчдэд зориулсан 3 үе шаттай сугалаат урамшуулалын аяныг зарласан. Хэрэглэгч та дараах болзлуудыг хангаад азтан болох бүрэн боломж бүрдэж байна. Тухайлбал: шинэ дугаар авах, урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгч бол дансаа цэнэглэх, симээ сэргээх, дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгч бол төлбөрөө төлөөд л азтан болох юм.
Азтангууд эхнээсээ тодорч шагналаа гардан авсаар байна. Тэгвэл 2-р үеийн азтангууд энэ өдөр тодорч ямаха брендийн мотоциклээр 3 хүн, гэр интернетийн эрхээр 1 хүн, азийн мөнгөн дугаараар 1 хүн тус тус тодорлоо.

Ямаха брендийн мотоциклийн азтангаар Ховд аймгийн Дөргөн сумын иргэн Ц.Батцэцэг, Дөргөн сумын малчин У.Батбаяр, Мянгад сумын малчин Н.Чимэд-Очир, гэр интернетийн эрхээр Жаргалант сумын иргэн С.Алтантуяа, азийн мөнгөн дугаарын эрхээр Жаргалант сумын иргэн Б.Жайлаухан нар тодорч шагналаа гардан авлаа.

Азтан болохын тулд хэрэглэгчид дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй юм байна. Шинэ авсан дугаараа 24 цагийн дотор асаагаагүй тохиолдолд урамшууллын код очихгүй. Харин 24 цагтаа амжиж дугаараа асааснаар сугалаанд оролцож супер хонжворуудын эзэн болно.
Сугалааны 3-р үеийн азтанг приус 30 маркийн авто машин хүлээж байгаа тул амжиж дугаараа сэргээх буюу шинэ дугаар худалдаж аваад приус 30 маркийн авто машинаа аваарай. Азтанг 2019.06.02-ны өдөр тодруулна.



Бэлтгэсэн: Н. Таванцэцэг




Сэтгэгдэл ( 1)
deandomnerigo

2020 оны 09 сарын 21-нд

slots online [url=http://onlinecasinouse.com/# ]cashman casino slots [/url] online casino slots casino blackjack http://onlinecasinouse.com/#