Бичигт багийн 1-р гудамжинд байсан 10 гаруй жилийн нүүрсний хур хог хаягдлыг цэвэрлэж байна

  Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 1-р гудамжинд байрлах 2 га газарт нүүрсний хур хог хаягдал үүсч 10 гаруй жил болжээ. Тус хог хаягдлыг цэвэрлэх ажлыг жилийн жилд ярьсан ч өнөөдрийг хүртэл цэвэрлэж, ачих төсөв санхүү байгаагүй юм. Тэгвэл Жаргалант сумын удирдлагууд Төгс уян шил ХХК-д тухайн газрыг цэвэрлэх санал тавьсанаар нүүрсний хур хог хаягдал үүссэн 2 га талбайг цэвэрлэх ажил эхэлжээ. 
Бичигт багийн 1-р гудамжны дунд хэсэгт байсан хур хогийг цэвэрлэсэнээр 4 айлын хашааны газар бий болох юм. Тус газрыг цэвэрлэж, хур хог хаягдлыг зөөхөд 16 сая төгрөгийн зардал гарч байгааг ажлыг гүйцэтгэж байгаа компанийхан онцоллоо.
Өнөөдрийн байдлаар 130 гаруй хово хогийг ачаад байгаа бол дахиад цэвэрлэх ёстой 50-аад хово машин нүүрсний хур хог үлдсэн гэлээ.



Арав гаруй жил үүсээд байсан хур хогийг цэвэрлэх ажлыг Төгс уян шил ХХК-ний хамт олон нийгмийн хариуцлагынхаа хүрээнд өөрсдөө хөрөнгө санхүүгээ гарган хийж байгаа юм. Бичигт багийн 1-р гудамжинд үүсээд байсан нүүрсний хур хогийг ачиж цэвэрлэсэнээр  4 айлын хашааны газар бий болох юм. Үүнээс 1 айлын газрыг Жаргалант сумын удирдлагууд Бичигт багийн өрх толгойлсон нэг иргэнд өгөх бол үлдсэн 3 айлын хашааны газрыг тухайн хогийг цэвэрлэж байгаа Төгс уян шил ХХК-ний 3 ажилтанд өгөхөөр тохиролцжээ.

Бэлтгэсэн: Д. Лхагвацэрэн




Сэтгэгдэл ( 0)