“Хандлагаа өөрчилье-Хамтдаа хөгжье” хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 2-р чуулган боллоо

  Ховд аймгийн ЗД-ын ивээл дор зохион байгуулагдаж буй “Хандлагаа өөрчилье-Хамтдаа хөгжье” хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 2-р чуулган энэ өдөр болж байна. Чуулганд хөгжлийн бэршээлтэй иргэдийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг төр, хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөл, сумдын ЗД-ын орлогч дарга нар болон ХБИ-ийн төлөөлөл болсон 180 хүн оролцож  санал хүсэлтээ хуваалцан, тулгамдаж буй асуудлаа хэлэлцэж байна.
Чуулганаас гарсан санал хүсэлтийг нэгтгэж шийдвэр гаргагчдад хүргэснээр тулгамдсан олон асуудлууд шийдэгдэнэ гэж үзэж байна. Чуулганы нээлтийн үйл ажиллагаанд аймгийн засаг дарга Б.Дүгэржав, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга Г.Энхбаяр, аймгийн ЗД-ын орлогч Ч.Уранчимэг, Ховд аймгийн ХБИ-ийн холбооны тэргүүн Б.Сүхбаатар болон бусад холбогдох салбарынхан оролцлоо.



Аймгийн засаг дарга нээлтэнд хэлсэн үгэндээ ХБИ-ийн эрх ашгийг хамгаалах, тэднийг эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах боломж нөхцөлөөр хангах, нийгмийн харилцаанд эрх тэгш хамруулах зэрэг асуудал төрийн бодлогын төвд байх ёстойг цохон тэмдэглээд ХБИ-ийн талаар төрөөс баримталж байгаа бодлого, аймаг орон нутгаас авч хэрэгжүүлж байгаа томоохон хөтөлбөрүүдийн талаар танилцууллаа.
ХБИ-ийг дэмжих, тэдэнд өдөр тутам тулгардаг асуудлыг шийдэж чанарын өөрчлөлт хийх, төрийн үйлчилгээг алагчлалгүй хүргэх гээд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх үүднээс аймаг орон нутгийн зүгээс хэд хэдэн томоохон ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Тухайлбал: ХБИ-ийн хөгжлийн төв байгуулах, дэд бүтцийн асуудал болсон орц гарц, шатны асуудлыг шийдэх, хөгжлийн бэрхшээлтэй ахмад настангуудын нийтийн тээврээр үйлчлүүлэх хөрөнгө санхүүгийн асуудлыг шийдвэрлэх зэрэг ажлуудыг эхлүүлж байгаа нь ХБИ-рүү чиглэсэн бодит ажил болж чадаж байгаа юм.

Бэлтгэсэн: Н. Таванцэцэг




Сэтгэгдэл ( 0)