Койка ОУ-ын байгууллагын сайн дурын ажилчид “Байгаль орчныг хамгаалах практик сургалт”-ыг төв талбайд зохион байгууллаа
Монгол Солонгосын хамтын ажиллагааны хүрээнд Койка ОУ-ын байгууллагын сайн дурын 9 ажилтан Жаргалант сумын 2-р цэцэрлэг дээр ажиллаж байгаа юм. Ажиллах хугацаандаа бодит ажлуудыг хийсээр ирсэн байна. Тэгвэл энэ өдөр төвийн 15 цэцэрлэгийн багш ажилчид, эцэг эхчүүд, хүүхэд багачууд гээд нийт 2700 хүнийг хамруулсан “Байгаль орчныг хамгаалах практик сургалт”-ыг аймгийн төв талбайд зохион байгуулж нээлтээ хийлээ. Энэ үйл ажиллагаанд аймгийн удирдлагууд болон хүүхэдтэй ажилладаг салбар байгууллагуудын төлөөлөлүүд оролцлоо.
Энэ үйл ажиллагааг зохион байгуулснаар хүүхэд багачуудыг багаас нь эх оронч үзэлд төлөвшүүлэх, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах зөв үйлсэд нэгтгэх зэрэг томоохон ач холбогдолтой юм. Энэ үеэр хүүхэд багачууд эх дэлхийгээ хайрлан хамгаалахын илэрхийлэл болсон ногоон хувцасаар жигдэрсэн нь өвөрмөц үйл явдал боллоо. Энэ үйл ажиллагаанд СӨБ-ын байгууллагууд идэвхитэй оролцож, төв талбайд асар барьж, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах чиглэлээр уриа лоозон хийж ач холбогдол өгөн оролцож байгаа нь харагдаж байлаа.
Бэлтгэсэн: Н. Таванцэцэг

Сэтгэгдэл ( 0)