Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх, түүнд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгах, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн болон Прокурорын байгууллага, Цагдаагийн газар, ШШГГ-ын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах зорилгоор зохион байгуулагдсан тус арга хэмжээнд Эрдэнэбүрэн, Ховд, Мянгад, Дөргөн, Буянт, Дуут сумдад үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага иргэдийн төлөөлөл оролцлоо.
Тус арга хэмжээний үеэр 2015 оны Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулиудыг сурталчлах, аймаг, тухайн сумдын 2019 оны эхний 4 сарын байдлаар үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчил, шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн хэргийн талаар товч мэдээлэлийг Прокурорын газраас хүргэн ажилласан бол аймгийн Цагдаагийн газраас тодорхой төрлийн эрүүгийн хэргийн гаралт, түүний шалтгаан нөхцөл, түүнээс урьдчилан сэргийлэх хамтран ажиллах, Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол зохион байгуулах, гэмт хэргийн талаарх мэдээллийг төлбөртэй авах журмын талаар иргэд олон нийтэд мэдээлэл хүргэн ажилласан байна.
“Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хууль, эрүүгийн болон зөрчлийн” тухай хууль сурталчлах өдөрлөгийн хүрээнд оролцогч сум байгууллагуудын дунд МУ-ын Үндсэн хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль бусад хуулиудын хэрэгжилтийг хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд төрийн байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, үр нөлөөг дээшлүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг орон нутагт нэг мөр хангуулах чиглэлээр иргэд, төрийн болон төрийн бус байгууллагуудын зүгээс ямар ажил, арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай байгааг тодорхойлох зорилгоор “Мал хулгайлах гэмт хэрэг”-ээс урьдчилан сэргийлэх, эрүүгийн болон зөрчлийн тухай хууль сурталчлах дэвжээ тэмцээнийг зохион байгуулан ажилласан байна.
Дэвжээ тэмцээн нь чөлөөт сэтгэлгээ, асуулт хариулт, гэрийн даалгавар, ханын сонины танилцуулга, шог дууны уралдаан, гарын авлага гэсэн төрлүүдээр явагдаж дүнгээ гаргахад 1-р байранд: Ховд аймгийн Ховд сумын “Сэрэмж” баг 68 оноогоор 2-р байранд: Ховд аймгийн Буянт сумын “Мөрдөгч” баг 63 оноогоор 3-р байранд: Ховд аймгийн Дуут сумын “Алтайн уулс” 62 оноогоор тус тус эхний байрт шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдсан байна.
Мөн сумдын ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд “Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд иргэдийн оролцоо”сэдвийн хүрээнд Эссэ бичлэгийн уралдаан зарлан явуулж, сум бүрээс шалгарсан 1 сурагчийг тус өдөрлөт оролцуулан шилдэг эссэг шалгаруулан шагнав. Тус үйл ажиллагааны төгсгөлд МУ-ын мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хууль, малчдын бүлэг ажиллуулах үлгэрчилсэн дүрмийг танилцуулж, хэрэгжилтийг хангах, малын хулгайн гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэхэд иргэд сайн дурын бүлгийн үйл ажиллагааг идвэхжүүлэн цаашид хамтран ажиллах чиглэлээ тодорхойлож сумдын малчдын бүлгийн гишүүдийн үнэмлэхийг хүлээлгэн өглөө.
Бэлтгэсэн: Админ-Эссэ

Сэтгэгдэл (0)