Хаан банкны нэрэмжит шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан сурагчид батламжаа гардан авлаа
Хаан банк сангаас шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг 2014 оноос хойш хэрэгжүүлээд байгаа. Хөтөлбөрт сурлагын амжилт, нийгмийн идэвхи зүтгэлээрээ бусдыгаа хошуучлан суралцаж, хувь хүний болон нийгмийн ур чадвар сайтай, цаашид суралцах хүсэл тэмүүлэлтэй, хэдий ч санхгүүгийн бэрхшээлийн улмаас их дээд сургуульд элсэн суралцахад хүндрэлтэй болон орлого багатай өрхийн 12-р ангийг төгсөж буй сурагчид хамрагдах боломжтой юм. Тэгвэл энэ жилийн тэтгэлэгт хөтөлбөрийн шалгуур үзүүлэлтүүдийг хангаж чадсан төгсөх ангийн сурагчид батламжаа гардан авлаа.
Уг хөтөлбөр тэдний сургалтын төлбөрт бодит дэмжлэг болж чадаж байгаад талархалтай байгаагаа илэрхийллээ. Энэ удаагийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахаар нийт 20 гаруй хүүхэд материалаа ирүүлсэнээс Цаст-Алтай цогцолбор сургуулийн 12а ангийн сурагч Ц.Ариунзаяа, Б.Энх-Арвижих, 2-р сургуулийн 12-р ангийн сурагч Ө.Нарантуяа нар оюутны тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан байна.
Хаан банк нь зөвхөн банк санхүүгийн үйлчилгээг үзүүлэхээс гадна нийгмийн хариуцлагынхаа хүрээнд сайн сайханд бодит хувь нэмэр оруулах зорилгоор олон нийтрүү чиглэсэн томоохон аян, хөтөлбөрүүдийг өрнүүлсээр ирсэн байдаг. Тухайлбал: Хавдрын эсрэг үндэсний аян, Цус харвалтын эсрэг аян, СӨБ-ын байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих хөтөлбөр гэх мэт хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсээр иржээ. Тэгвэл шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөр үр дүнгээ өгсөн, оюутан болох гэж байгаа хүүхдүүд болон тэдний гэр бүлд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн бодит ажил болж чадсаар байгааг онцоллоо.
Бэлтгэсэн: Н. Таванцэцэг

Сэтгэгдэл ( 0)