Ховд аймгийн хэмжээнд 24-46 насны 362 ээж “алдарт эхийн одон”-гоор энгэрээ мялаалаа
МУ-ын ерөнхийлөгчийн 2019 оны 05-р сарын 23-ны өдрийн 97 дугаар зарлигаар алдарт эхийн одон медалиар нэр бүхий ээжүүдийг шагналаа.
Одон медаль гардуулах ёслолыг жил бүрийн ОУ-ын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, эх үрсийн баярыг тохиолдуулан олон хүүхэд төрүүлж өсгөсөн Монголын мянга мянган ээжүүдийн төлөөлөлд нэг хоёрдугаар одонг гардуулан өгдөг уламжлалтай.
Тэгвэл энэ жил Ховд аймгийн хэмжээнд нийт 362 ээж одон авч байгаагаас 1-р зэргийн одонгоор 31 ээж, 2-р зэргийн одонгоор 331 эх шагнагдаж байгаа нь өнгөрсөн онтой харьцуулахад 7 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Харин Жаргалант сумын хэмжээнд 1-р одонгоор 4 ээж, 2-р одонгоор 98 ээж тус тус шагнагдаж одон медалиа гардан авлаа.
Одон медалийг аймгийн удирдлагууд гардуулан өгч баяр хүргэлээ. Одон медаль хүртэж байгаа ээжүүдийн хамгийн залуу 1-р одонтой ээжээр 32 настай Ховд сумын Улаан бураа багийн иргэн Х.Жолдыгүл, харин 2-р зэргийн одонгоор шагнагдаж байгаа хамгийн залуу ээж 24 настай Эрдэнэбүрэн сумын Шураг багийн иргэн А.Маржангүл нар нар шалгарчээ.
Мөн энэ үеэр Боловсролын салбарт 30 гаруй жил үр бүтээлтэй ажилласан Ховд аймгийн Жаргалант сумын 7-р сургуулийн бага ангийн багш Эрдэнэжаргал алтан гадас одонгоор шагнууллаа.
Ховд аймгийн тухайд алдарт эхийн одонгоор шагнагдаж байгаа ээжүүдийн тоо өссөн үзүүлэлттэй байгаа нь сайшаалтай байгаа юм. Одон медаль гардуулах үйл ажиллагааны дараагаар Жаргалант сумын 12 багийн 40 хүртэлх насны 300 гаруй ээжүүдтэй аймгийн удирдлагууд уулзаж тэдний санал хүэслтийг сонслоо. Энэ үеэр аймгийн засаг дарга Б.Дүгэржав ээжүүдэд хандаж хэлэхдээ хүүхдийг багаас нь тансаг хэрэглээгээр хангах биш боловсролд нь илүү анхаарч зөв хүн болж төлөвшихөд нь нөлөөлөх хэрэгтэй ч онцоллоо. Мөн бага насны хүүхэдтэй ажилладаг ээжүүдийн тухайд анхны хүүхэддээ хараа хяналт, халамж анхаарлаа илүүд тавьдаг бол дараа дараагийн хүүхдүүддээ анхаарал тавих нь суларч эхэлдэг байна. Тиймээс хүүхэд бүрийг багаас нь зөв төлөвшүүлэн хүмүүжүүлэхэд ялангуяа залуу ээжүүдийн үүрэг оролцоо чухал байгааг онцоллоо.
Бэлтгэсэн: Н. Таванцэцэг

Сэтгэгдэл ( 0)