МХГ-ын ажилтны өдөр тохиож байна

  Жил бүрийн 6-р сарын эхний 7 хоногийг МХГ-ын ажилтны өдөр болгон тэмдэглэсээр иржээ. Энэ өдрийг угтаж аймгийн МХГ-аас олон ажлыг зохион байгуулж эхлээд байна. Ажилтны өдрийг энэ жил “Аж ахуйн нэгж, байгууллага дотоод хяналтаа сайжруулья” уриан дор тэмдэглэхээр төлөвлөгөө гарган ажиллаж байгаа юм байна.
Төлөвлөгөөний дагуу Ховд аймгийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг байгууллага, аж ахуйн нэгжүүдийн 50 гаруй ажилчин албан хаагчдыг хамруулсан дотоод хяналтаа хэрэгжүүлэх ач холбогдол, чиг үүргийн талаарх нэгдсэн сургалтыг хийж байна.
Сургалтыг зохион байгуулснаар аж ахуйн нэгж, байгууллага үйлдвэрлэсэн болон борлуулж байгаа бараа бүтээгдэхүүн, үзүүлж байгаа ажил үйлчилгээ, чанар, аюулгүй байдлын зохих шаардлагад нийцэж байгаа эсэхэд хяналт тавих, гэм буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэх гэх зэрэг ажлууд үр дүнтэй явагдаж хяналт сайжирна гэж үзэж байна.

Сургалтын үеэр хориотой бараа бүтээгдэхүүн болон эм бэлдмэлүүд, хуурамч дипломуудын үзэсгэлэнг дэлгэн тавьж ард иргэдэд сэрэмжлүүлж байна. Монголчууд хориотой, эрүүл мэндэд хор хөнөөлтэй гэдгийг мэдсээр байж эдгээр бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулж, худалдан авсаар байгаа эрсдэл дагуулж байгааг мэргэжлийн байгууллагууд анхааруулж байна.
Тиймээс тухайн байгууллага аж ахуйн нэгжүүд дотоод хяналтаа сайжруулж ажиллахыг уриаллаа.

Энэ үеэр МХГ-аас байгууллагаа сурталчилах, мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн талаар мэдээлэл өгөх, хяналт дүрэм журмыг танилцуулах зорилгоор сургалтанд оролцогчдын дунд танин мэдэхүйн АХА тэмцээнийг зохион байгууллаа. Цаашид ялангуяа бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд дотоод хяналтаа сайжруулах тал дээр анхаарч мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж хамтын ажиллагаагаа сайжруулах нь чухал байгааг ч онцоллоо.



Бэлтгэсэн: Н. Таванцэцэг




Сэтгэгдэл ( 0)